Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны магадлан аудит амжилттай хийгдлээ.

ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны магадлан аудит амжилттай хийгдлээ.

Мэдээлэл

Манай байгууллага нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартыг 2022 оноос хойш шат дараатай нэвтрүүлж 2023 оны 02 сард ISO 9001:2015 стандартын гэрчилгээг албан ёсоор гардан авсан билээ. Үүнээс хойш бид хэрэглэгчийн дуу хоолойг тасралтгүй сонсож үйлчилгээний чанар болон стандартын шаардлагыг тогтмол ханган ажилласаар ирсэн. Бид 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Олон улсын сургалт, баталгаажуулалтын Мон Майнинг Сертификейшин ХХК-аар ээлжит магадлан аудитыг хийлгэн ямар нэг үл тохиролгүй, САЙН үнэлгээтэйгээр Чанарын менежментийн тогтолцоогоо олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлж буйгаа баталгаажууллаа.

Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр бид хэрэглэгчийн дуу хоолойг сонсон, сэтгэл ханамжийг тогтмол хэмжиж, дүн шинжилгээ хийснээр илүү хэрэглэгч төвтэй үйлчилгээг үзүүлэн, байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан ажиллаж байна.

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай