Блокчейн технологийн ирээдүйн хөгжил, түүний хэрэглээний талаар мэргэжлийн экспертүүдээс туршлага судлах, суралцах боломжийг I EVENT уулзалт бий болголоо.
“Айтүүлс” ХК-наас мэдээллийн технологийн ирээдүйн хөгжил, шинэ содон технологийн талаар сонгосон сэдвийн хүрээнд мэргэжлийн экспертүүд өөрсдийн туршлага, тэднээс суралцах боломжийг олгох I EVENT уулзалт 6 сарын 14-ний өдөр “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”-д зохион байгуулагдсан юм.
Тус эвентэд “Ай си ти групп” ХХК-ийн Технологи хариуцсан захирал А.Баттамир болон “Датасайнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэ нар блокчейн технологийн үүсэл, хөгжил болон онолын мэдэгдэхүүнээс эхлээд амьдралд хэрхэн ашиглаж болох хэрэглээний талаар өөрсдийн илтгэлийг хуваалцаж, хүрэлцэн ирсэн зочидтой нээлттэй ярилцсан юм. Мөн “Айтүүлс” ХК нь блокчэйн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болох BLOCKCHAIN NODE үйлчилгээнийхээ талаар танилцуулга хийснээс гадна вэб хөгжүүлэгчид болон Мэдээллийн Технологийн мэдлэгтэй хэн бүхэнд зориулагдсан “Лояалти хөтөлбөр”-ийг танилцууллаа.
I EVENT уулзалтын онцлох нэгэн үйл явдал нь Айтүүлс ХК-ны шинэ үйлчилгээ болох Startup & Stand up багцын нэг жилийн эрхийн бичгийг ирсэн зочид дундаас азтан тодруулахад МУИС-н оюутан Д.Ганбаяр азтан болж өөрийн удахгүй эхлүүлэх Startup компанийнхаа веб хост, домэйн нэр, бизнес мэйл зэрэг үйлчилгээг үнэгүй ашиглах эрхийг авснаар тус үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
“Айтүүлс” ХК нь I EVENT уулзалтыг цаашид улирал бүр зохион байгуулж нийт хөгжүүлэгч залуучуудад мэдлэг олгох, хөгжих боломжийг бий болгох олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байгаагаа дуулгаж, хөгжүүлэгч залуучуудыг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.