Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэл🦈 Технологийн акулуудын тулаан: Google vs Microsoft

🦈 Технологийн акулуудын тулаан: Google vs Microsoft

Блог

2025 онд бизнесийн ертөнцөд хамгийн их яригдаж буй асуултуудын нэг бол “Манай байгууллага Google Workspace-ийг сонгох уу, эсвэл Microsoft 365-ийг сонгох уу?” Энэ бол зүгээр нэг програмын сонголт биш, харин байгууллагын бүтээмж, мэдээллийн аюулгүй байдал, ирээдүйн ажлын орчныг тодорхойлох стратегийн шийдвэр юм. 

 

Сүүлийн үеийн албан ёсны судалгаанаас харахад Google Workspace дэлхий даяар 3 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болсон бөгөөд зах зээлийн 50 орчим хувийг   эзэлж байна. Жижиг, дунд бизнесүүд болон боловсролын салбарын байгууллагууд Google-ийн хурд, уян хатан байдлыг сонгон хэрэглэж байгаа нь үүнийг батална.  

Гэсэн хэдий ч Microsoft 365 зах зээлийн 45 орчим хувийг эзэлдэг бөгөөд Fortune сэтгүүлээс жил бүр гаргадаг, орлогоороо тэргүүлсэн АНУ-ын 500 компанийн жагсаалт болох Fortune 500-ийн компаниудын 75 хувь нь энэхүү платформыг ашиглаж байна. Энэ нь яагаад Microsoft 365-ийг “Бизнесийн акулуудын сонголт” гэж нэрлэх болсон шалтгаануудын нэг. Томоохон корпорациуд, банк, төрийн байгууллага зэрэг өндөр хамгаалалт шаарддаг орчинд Microsoft 365 илүү найдвартай сонголт болж байгаа юм. Microsoft 365 нь Дэсктоп /Desktop/ ба Клауд/ Cloud/-ийг хослуулсан аппликейшн мөн дэвшилтэт удирдлага ба аюулгүй байдлын шийдлээрээ байгууллагад илүү давуу тал олгодог. 

 

Google Workspace нь хурд, уян хатан байдлыг эрхэмлэсэн багуудад хамгийн тохиромжтой. Gmail, Docs, Sheets, Slides зэрэг аппликейшнүүд дээр real-time хамтын ажиллагаа хийх боломж нь залуу стартап, жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагуудад төгс шийдэл болдог. Түүний интерфэйс, болон энгийн хэрэглээ нь Microsoft365-аас илүү давуу талтай юм.  

 

Харин Microsoft 365 нь уламжлалт оффисын программуудыг Клауд/Cloud/ орчинд бүрэн дэмжиж, онлайн хувилбараар ашиглах боломжийг олгодог.  Word, Excel, PowerPoint-ийн офлайн болон онлайн хувилбарууд мэргэжлийн түвшний хэрэглээнд илүү тохиромжтой. Teams нь байгууллагын харилцаа, уулзалт, дуудлагыг нэг дор төвлөрүүлж өгдөг бол Entra ID, Intune, Data Loss Prevention зэрэг үйлчилгээ нь мэдээллийн аюулгүй байдлыг хамгийн өндөр түвшинд хадгалдаг.  

 

Google ба Microsoft-ийн өрсөлдөөн бол зөвхөн оффисын програмын тухай биш, байгууллагын соёл, ялгаатай хандлагын илрэл юм. Google Workspace нь нээлттэй, уян хатан хамтын ажиллагааны соёлыг илэрхийлдэг бол, Microsoft 365 нь системтэй, хяналттай, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг корпорацын сонголт юм.  

 

Google Workspace нь хөгжиж буй болон стартап байгууллагад тохиромжтой байж болох ч мэдээллийн аюулгүй байдлыг тэргүүнд тавьж, өргөжин тэлэх зорилготой байгууллагад  Microsoft 365 нь оновчтой сонголт юм. 

💡 Айтүүлс ХК нь Монголд Microsoft365-ийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. 
Бид таны байгууллагад тохирсон шийдлийг мэргэжлийн түвшинд санал болгож, нэвтрүүлэлт, дэмжлэгийн цогц үйлчилгээ үзүүлнэ.  

Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://itools.mn/microsoft-365/  

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай