Сүүлийн арван жилд cloud технологи асар хурдацтай хөгжиж, эхэндээ зөвхөн мэдээлэл хадгалах хэрэгсэл мэт ойлгогдож байсан бол өнөөдөр бидний өдөр тутмын амьдрал, ажил, харилцааны нууцлаг дэд бүтэц болж хувирсан байна.
Cloud бол зүгээр нэг IT шийдэл биш. Энэ бол бидний амьдрал, хэрэглээ, бизнесийн үйл ажиллагаанд тасралтгүй ажиллагаа, уян хатан байдал, автоматжуулалт, аюулгүй байдал авчирч буй үндсэн технологи юм.
Тэгвэл энэ технологи аль хэдийн бидний амьдралд хэрхэн үндсэн хэрэглээ болж орсон талаарх 7 жишээг хамт харцгаая.
- Cloud хадгалалт
Та баримт, зураг, видео гээд бүхий л файлаа Google Drive, iCloud, OneDrive дээр хадгалж байна уу? Эдгээр нь бүгд cloud хадгалалтын үйлчилгээ бөгөөд таны төхөөрөмж гэмтсэн ч өгөгдөл тань олон серверт нөөцлөгдсөн хэлбэрээр аюулгүй хадгалагдаж байдаг.
- Имэйл – Cloud-д төвлөрсөн харилцааны суурь систем
Gmail, Outlook, Yahoo Mail зэрэг имэйл үйлчилгээ бүр cloud дээр ажилладаг. Та интернет холболттой л бол аль ч төхөөрөмжөөс имэйлээ шалгаж, илгээж, файлуудтайгаа ажиллах боломжтой. Мөн Cloud имэйлийн системүүд нь автомат нөөцлөлт, вирус/спам шүүлтүүр, real-time sync зэрэг хамгаалалт, хүртээмжийг баталгаажуулдаг.
- Зураг, медиа – AI + Cloud = ухаалаг дурсамж
Google Photos, iCloud Photos зэрэг үйлчилгээ таны зургийг зүгээр нэг хадгалаад зогсохгүй, AI ашиглан таньж, ангилж, хайлтыг илүү ухаалаг болгодог. Энэ бүх процесс cloud орчинд хийгддэг тул таны төхөөрөмжийн ачааллыг нэмэхгүй.
Cloud нь “хадгалах орон зай” биш — өгөгдлийг боловсруулдаг ухаалаг орчин болжээ.
- Стриминг платформууд – Таны үзэж, сонсож буй бүх зүйл CLOUD үйлчилгээгээр дамждаг
Та Netflix, Spotify, YouTube, Apple Music хэрэглэдэг үү? Эдгээр нь бүгд cloud дээр ажилладаг бөгөөд таны хэрэглээний дадалд нийцүүлэн CDN (Content Delivery Network), load balancing, transcoding технологиудыг ашиглан хамгийн ойрын дата төвөөс контентыг хэрэглэгчдэд хурдан, найдвартай байдлаар хүргэдэг.
- Онлайн оффис – Google Docs ба Microsoft 365
Google Docs дээр баримт бичиг хамтдаа боловсруулж, Microsoft Word файлаа Teams дээр хуваалцаж байна уу ? Эдгээр нь бүгд Software-as-a-Service (SaaS) хэлбэрийн cloud шийдлүүд бөгөөд та файлаа хаанаас ч, хэдэн төхөөрөмжөөс ч зэрэг нээж, хянаж, засварлах боломжтой.
Cloud оффис системүүд нь байгууллага болон хувь хэрэглэгчийн бүтээмжийн шинэ стандарт болжээ.
- Хиймэл оюун ухаан – ChatGPT, Copilot, Siri
Та AI туслах ашигладаг уу? ChatGPT, Google Gemini, Microsoft Copilot, Alexa, Siri зэрэг AI системүүдийн үндсэн тооцоолол, мэдээлэл боловсруулалт буюу “ухаалаг хэсэг” нь cloud (үлгэрчилсэн үүлэн серверүүд) дээр төвлөрдөг. Энэ нь таны төхөөрөмжид хэт их ачаалал үүсгэхгүйгээр complex боловсруулалт хийх боломжийг олгодог байна.
Cloud нь AI системүүдийн сургалт, боловсруулалт, хариу өгөх бүх үе шатыг дэмждэг.
- Нийгмийн сүлжээ – Facebook-ээс TikTok хүртэл бүгд cloud-д түшиглэдэг
Та өдөр бүр Facebook, Instagram, TikTok, X (Twitter) ашиглаж байна уу? Пост, коммент, зураг, лайк бүр cloud дээр хадгалагдаж, real-time боловсруулагдаж, хэрэглэгч бүрд хүргэгддэг.
Эдгээр платформуудын ард cloud дээр суурилсан микросервис архитектур, өгөгдөл боловсруулалтын өндөр чадвартай системүүд ажилладаг.
Cloud технологи нь өнөөдөр бизнесийн дотоод процесс, хувийн хэрэглээ, контентын урсгал, хиймэл оюун ухаан, сошиал харилцаа зэрэг бүх зүйлийн үндсэн тулгуур болж хувирсан байна. Хүмүүс үүнийг бүрэн анзаарахгүй байж болох ч, cloud байхгүй байсан бол:
- Бид зураг, файлаа хялбар хуваалцаж чадахгүй,
- Хамтран ажиллах баримт дээр real-time ажиллаж чадахгүй,
- Онлайн стриминг, AI туслахууд, сошиал платформууд гацаж, доголдох байсан.
Өнөөдөр cloud бол зүгээр нэг “back-end” шийдэл биш. Энэ бол өнөөдрийн хэрэглээг дэмжиж, маргаашийн боломжийг нээж буй дижитал суурь юм.
Байгууллагын хувьд cloud-ийг зөв ойлгож, зөв ашиглах нь:
- Зардлаа оновчтой болгох
- Тасралтгүй ажиллагааг хангах
- Өрсөлдөх чадвараа хадгалах
- Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зэрэгт шууд нөлөөлөх стратегийн чухал шийдвэр болж байна.