Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлAI өдөр тутмын хэрэглээ болсон уу?

AI өдөр тутмын хэрэглээ болсон уу?

Блог

Хиймэл оюун ухаан (AI ) сүүлийн жилүүдэд мэдээлэл технологийн салбарт маш хурдацтай хөгжиж тэргүүлэх салбарын нэг болоод байна.

Гэсэн хэдий ч энэ нэр томьёо зарим хүмүүст холын, хүн бүр хэрэглэдэггүй гэж бодсон хэвээр байна.

Би төгсөх ангид ороод мэргэжил сонгох талаар толгой гашилгахын хажуугаар эргэн тойронд хиймэл оюунаас болж устах мэргэжлүүд гэх мэт яриа их ойрхон сонсогддог байж билээ.

Үнэхээр л хүн дүрстэй хиймэл оюуны загвар & автоматажсан роботууд бүтээгдэн цаашлаад гүн гүнзгий сургалтын арга барилаар бүтээгчээ үгүйсгэвэл яах вэ? Гэх мэт асуулт сонирхолтой биш гэж үү. (Blade runner 2049, Оblivion,  Wall-e) -зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүд үзэж байсан бол энэ технологийн дэвшлийн хязгаарыг тулгасан бүтээлүүд шиг санагдах нь лавтай биз ээ.

AI нь одоо цаг үед хүмүүсийн ажил мэргэжлийг орлох гэхээс илүүтэй туслах үүрэг гүйцэтгэх хэрэгсэл болоод байна.

Тэгвэл бидний өдөр тутмын туслах хэрэглээ болж буй AI туслах (Artificial Intelligence Assistant) гэж юу вэ?

Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг программ хангамж юм.
Энэ нь хүний өгсөн асуулт, даалгавар, команд дээр үндэслэн ойлгож хариу өгөх, шийдэл санал болгох, зарим тохиолдолд шууд өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх чадвартай байдаг. Public datasets буюу олон нийтэд нээлттэй, үнэгүй ашиглах боломжтой өгөгдлийн сангуудаас  суралцах өгөгдөл цуглуулдаг юм. Тэгэхээр өгөгдөл гэх зүйл машины түлж шиг хэрэгтэй ойлголт болж байна.

ChatGPT, Gemini, Siri, Copilot зэрэг AI туслахууд нь хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг хиймэл оюуны практик хэрэглээнүүдийн нэг болоод байна.

AI туслахуудын төрлүүдэд:

  • Voice Assistant (дуу хоолойгоор ажилладаг) – Харилцан яриагаар үүрэг гүйцэтгэдэг. Жишээ: Siri
  • Chat Assistant (текстээр харилцдаг) – ChatGPT, Gemini гэх мэт байна.
  • Task Assistant (төлөвлөгөө, ажлыг зохион байгуулагч) – Google Assistant, Copilot зэрэг байна.
  • Виртуал дүр төрхтэй туслах (Embodied or Virtual Avatars)
    Жишээ: Meta AI avatar, Samsung’s NEON байна.
  • Өөртөө суралцдаг/дасдаг AI туслахууд (Adaptive Assistants)
    Жишээ: Replika, Pi AI байна.

Бидний түгээмэл хэрэглээ юу вэ?

-Мэдээлэл асуух, хурдан хариу авах
-Орчуулга хийх, хэл сурахад ашиглах
-Төлөвлөгөө гаргуулах
-И-мэйл илгээх, өгөгдсөн мэдээллээ засуулах
-Удирдлагын болон IoT команд
-Хувийн сургалт хичээл, түүх судлах
-Хамгийн сүүлд зүгээр хөгжилдөх гэх мэт

Өдөр тутамдаа бид харилцан эдгээр мэдээллийг авч үнэтэй цагаа хэмнэх, өргөн хүрээний шинэ мэдлэг туршлага олж авах боломжтой болжээ.

Бидний сайн мэдэхээр хэдхэн жилийн өмнө тренд болж байсан SimSimi гэх мэт энгийн чатбот -ууд бидний сэтгэл санааг дээрдүүлэхээр харилцах зугаатай хэрэгсэл болж байлаа. Харин өнөөдөр chatgpt -гэх мэтчилэн AI туслахууд нь өөрийгөө ойлгож суралцдаг, асар их өгөгдөл (data) дээр тулгуурлан шийдвэр гаргах чадвартай болж хөгжлийн өөр шатанд авчирчээ.

Дүгнэлт:

Amazon, Google, Netflix гэх мэт компаниуд нь дотоод хэрэглэгчдийн өгөгдөлдөө тулгуурлан тохирсон үйлчилгээг санал болгох зэргээр хиймэл оюуныг сурган хөгжүүлж байна.
ChatGPT өдөр бүр 1 тэрбум гаруй “query” буюу хэрэглэгчийн асуулт, хүсэлтүүдийг хүлээн авч боловсруулдаг гэсэн судалгаа байна.
Эх сурвалж:demandsage.com

Ингээд бодохоор бусад AI туслахуудын (query)- нэмж үзвэл дэлхийн хүн амаас ч их тооны мэдээлэл  өдөр бүр боловсруулдаг болж таарна. Гарцаагүй үнэн хэрэгтээ хүн төрөлхтний хамгийн ойрын өдөр тутмын хэрэглээ AI туслах(AI assistant ) болжээ.

Сүүлийн үед бид  өөрсдийн зургаа chatgpt – д оруулж  Японы алдарт Ghibli студийн хэв маягтай зураг болгон хувиргах нь  тренд болж байна. AI-ийн гүн гүнзгий сургалт (deep learning) нэртэй машин сургалтын аргын бодит хэрэглээ юм.

Энэхүү бодит жишээ нь хүмүүсийн энэ технологийн мэдлэг ойлголт нэмэгдүүлэх яаж ингэж чадаад байна гэх танин мэдэх сонирхлыг төрүүлж байна.

McKinsey компанийн судалгаагаар 2030 он гэхэд дэвшилтэт хиймэл оюун (generative AI) нь одоогийн ажлын нийт цагийн 30 хүртэлх хувийг автоматжуулах боломжтой гэж үзжээ. Энэ нь байгууллага, хувь хүн бүрд илүү бүтээмжтэй, хэмнэлттэй, ухаалаг шийдлүүдийг санал болгож байна гэсэн үг. Энэ нь судалгаагаар мэдээж хүний гараар алдаа гаргах эрсдэл зэрэг буурж ажилтны ажил гэрийн тэнцвэрт байдалд сайнаар нөлөө үзүүлэх нь дамжиггүй ээ.

Эцэст нь..

Хиймэл оюуны хөгжлөөр дамжуулан бизнес эрхлэгчид болон байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү ухаалгаар ашиглах шинэ боломжуудыг нээж байна. Жишээ нь

Айтүүлс ХК  нь  хиймэл оюун ухаан (AI) суурилсан дараах ухаалаг шийдэл бүхий үйлчилгээг танд санал болгож байна:

Бизнес и-мэйл про (30GB)

  • AI ашиглан мэйл бичих функцтэй, мэргэжлийн хэрэглээнд тохирсон и-мэйл үйлчилгээ.

 Вэб байршуулах үйлчилгээ

  • AI функцтэй SiteJet builder өргөтгөлтэй вэб байршуулах үйлчилгээ

Мөн Домэйн нэрийн AI хайлт функтэй болж ирсэн нь илүү ухаалгаар домэйн нэр хайх давуу талтай болсон.

Түлхүүр үгээ бичээд ЭНД дарж та авахыг хүссэн домэйн нэр хайгаад үзээрэй

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 75755585 – 1 болон, info@itools.mn и-мэйл хаягаар холбоо барина уу.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай