Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлТа Google хайлтын эхэнд өөрийн вебсайтыг харуулахыг хүсэж байна уу?

Та Google хайлтын эхэнд өөрийн вебсайтыг харуулахыг хүсэж байна уу?

Блог

Google гэх мэт хайлтын системүүд дээрх олон мянган вебсайт дундаас таны веб хайлтын эхний хуудсанд харагдана гэдэг нь хамгийн чухал. Та гайхалтай контент бүхий гоёмсог дизайнтай вебсайттай ч танд веб байршуулах үйлчилгээ үзүүлж буй компани сул байвал таны веб хэзээ ч хэрэглэгчдэд хүрч чадахгүй. Өнөөдрийн блогт бид яагаад зөв веб хостинг компанийг сонгох нь SEO талаас таны веб сайтын онлайн амжилтад чухал нөлөөтэйг судална.

Эхлэхээсээ өмнө SEO (Search Engine Optimization)-г хялбараар тайлбарлавал энэ нь Google гэх мэт хайлтын системийн үр дүнгийн хуудсанд харагдах байдал, зэрэглэлийг дээшлүүлэхийн тулд вебсайтаа сайжруулах үйл явц юм.

1. Хурд

Таны вебсайтын ачаалах хурд нь Google-ийн эрэмбийн алгоритмын хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг юм. Хүмүүс удаан ачаалагддаг веб сайтуудад тааламжгүй байдагтай Google ч адил. Хэрэв таны сайт ачаалахад гурван секундээс илүү хугацаа шаардагдах юм бол зочид буцаж хандах эсвэл ачаалж дуусахаас өмнө сайтыг орхих магадлалтай. Энэ нь хайлтын системд таны сайт хэрэглэгчдэд ээлтэй биш байгааг илтгэх бөгөөд энэ нь таны зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Сайн веб хостинг үйлчилгээ үзүүлэгч нь шаардлага хангасан сервер, контент дамжуулах сүлжээ (CDN) болон найдвартай кэшний шийдлүүдийг санал болгосноор таны сайтын хурдыг эрс сайжруулж чадна. Хямдхан хостинг үйлчилгээ үзүүлэгчид серверээ хэт ачаалж, ачаалал ихтэй үед таны сайт удаан ачаалахад хүргэдэг. Гэсэн хэдий ч чанартай хост нь таны сайтыг ачаалал ихсэхээс үл хамааран хурдан ачаалуулж хэрэглэгчид болон хайлтын системийг сэтгэл хангалуун байлгана.

2. Тасалдалт (downtime)

Та контентоо оновчтой сайжруулж, буцах линк үүсгэж, хайлтын системд өндөр зэрэглэлтэй болж чадсан ч эгзэгтэй мөчид сайт тань уналтад орвол энэ бүх хүчин чармайлт үр дүнгүй болно. Хэрэв таны вебсайт найдваргүй хостингоос болж байнга офлайн байдаг бол хайлтын систем таны хуудсыг индексжүүлэхэд бэрхшээлтэй.

Хайлтын системүүд 24/7 онлайн вебсайтуудыг илүүд үздэг. Хэдхэн минутын уналт ч таны SEO-д сөргөөр нөлөөлнө. Айтүүлс компанийн веб хостинг үйлчилгээ …%  тасралтгүй онлайн байх баталгааг өгдөг бөгөөд ачаалал ихсэх эсвэл серверийн засвар үйлчилгээ хийх үед ч таны сайтыг онлайн байлгах дэд бүтэцтэй байдаг. Энэхүү тууштай байдал нь таны SEO зэрэглэлийг хадгалах, хэрэглэгчдэд таны контентод үргэлж хандах боломжийг хангах гол түлхүүр юм.

3. Серверийн байршил

Өөр өөр газар зүйн байршлаас таны сайтад хандахад хэр хурдан ачаалах нь серверийн байршлаас шууд хамаарна. Хайлтын системүүд хуудсуудыг эрэмбэлэхдээ хэрэглэгчийн туршлагыг харгалзан үздэг тул хурдан ачаалж хүмүүст хүрэх нь чухал. Хэрэв таны хостинг үйлчилгээ үзүүлэгчийн сервер таны зорилтот хэрэглэгчдээс хол байрладаг бол сервер өөрөө хурдан байсан ч саатал гарч болзошгүй.

4. SSL сертификат

Аюулгүй байдал нь SEO-ийн өөр нэг чухал хүчин зүйл. SSL нь шифрлэх замаар таны болон хэрэглэгчдийн мэдээллийг аль алийн хамгаалдаг учир Google гэх мэт хайлтын системүүдийн хувьд SSL нь өндөр зэрэглэлийн шинж. SSL сертификатгүй вебсайтуудыг “Not secure” гэж тэмдэглэдэг нь хүмүүсийг таны сайт руу орохоос сэргийлээд зогсохгүй зэрэглэлийг тань бууруулна. Энэхүү аюулаас урьтаж та энд дарж манай SSL үйлчилгээг сонирхоорой.

5. Аюулгүй байдал ба нөөцлөлт: Хамгийн муу тохиолдлоос хамгаалах нь

Найдвартай веб хостинг компани нь аюулгүй байдлыг чухалчлах ёстой. Эс бөгөөс хортой код нэвтэрсэн тохиолдолд  сайт уналтад орох, өгөгдөл алдагдах бүр цаашлаад хайлтын системээс торгуулах аюултай. Тиймээс веб хостинг компанийг зөв сонговол эдгээр эрсдэлүүдээс хамгаалахаас гадна аюул заналхийлсэн тохиолдол ч таны сайтыг хурдан сэргээж, сул зогсолтыг багасгаж, SEO зэрэглэлийг тань найдвартай хамгаалах болно.

Айтүүлс компани нь байнгын Нөөцлөлт, WAF, Мониторинг, SSL гэх мэт үр дүнтэй сэргийлэх арга хэмжээнүүдийг санал болгож байна.

6. Өргөтгөх байдал: Ирээдүйдээ бэлдэх нь

Өмнө дурдсанчлан ачаалал их үед унадаг удаан вебсайт нь таны SEO-г сүйтгэнэ. Таны  хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, сайтын хандалт ихсэхтэй зэрэгцэн таны хостинг хамт өсөх боломжтой байх ёстой. Сайн хостинг үйлчилгээ үзүүлэгч нь өргөтгөх боломжтой шийдлүүдийг санал болгодог бөгөөд ингэснээр таны сайт ямар ч ачааллын даах боломжтой болно. Өргөтгөх боломжтой веб хостинг үйлчилгээ үзүүлэгчийг сонгох нь таны вебсайтын гүйцэтгэлийг хадгалж, өсөхийн хэрээр зэрэглэлээ хадгалан дээшлүүлэх баталгаа өгнө.

7. Тусламж

Хостинг компаниас үзүүлэх тусламж буюу хэрэглэгчийн үйлчилгээ нь таны SEO зэрэглэлийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв таны сайт ажиллахаа больж, техникийн асуудалтай тулгарвал яаралтай хариу үйлдэл үзүүлэх, дэмжлэг үзүүлэх баг нь асуудлыг хурдан шийдвэрлэж таны сайтыг түргэн онлайн болгоно. Айтүүлс ХК-ийн 10 гаруй жилийн туршлагатай инженер техникийн багийн хамт олон хэрэглэгчдэдээ жилийн 365 хоног 24/7 тасралтгүй техникийн дэмжлэгийг олон сувгаар (онлайн чат, утас, э-мэйл, тусламжийн хүсэлт) үзүүлж байна. Энэ нь таныг удаан үргэлжилсэн техникийн хүндрэлээс болж SEO зэрэглэлээ алдахаас аварч чадна.

Дүгнэлт

Зөв веб байршуулах компанийг сонгох нь таны SEO зэрэглэлд өндөр нөлөөтэй. Найдвартай хост нь хурдан ачаалуулж, сул зогсолтыг багасгаж, аюулгүй байдлыг сайжруулж, өргөтгөх орон зайг бий болгодог – энэ нь танд зэрэглэлээ хадгалах, цаашлаад дээшлүүлэхэд нэн чухал. Чанартай веб хостинг үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх нь таны вебсайтыг хэвийн ажиллуулахаас гадна урт хугацааны SEO амжилтад хүрэх боломжийг олгодог юм шүү.

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай