Эрхэм хэрэглэгчдийн анхааралд,
“Эмэн Режистри” ХХК-аас 2024.04.19-ний өдрийн 24/05 тоот “Үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт орсон тухай” мэдэгдэл ирүүлсэнтэй холбогдуулан .MN домэйний “Шинээр бүртгэх”, “Сунгах”, “Шилжүүлэх” үйлчилгээний үндсэн үнэ тарифт 2024 оны 06-р сарын 01-ний өдрөөс эхлэн 165,000₮ (зуун жаран таван мянга)-н төгрөг /НӨАТ-н дүн багтсан/ болохыг албан ёсоор мэдээллэж байна.
Хэрэглэгч та 2024.06.01-ний өдрөөс өмнө .MN домэйний “Шинээр бүртгэх”, “Сунгах”, “Шилжүүлэх” үйлчилгээний төлбөрөө 132,000₮ (зуун гучин хоёр мянга)-н төгрөг /НӨАТ-н дүн багтсан/ буюу шинэчлэгдээгүй үнээр төлөх боломжтой.
Хүндэтгэсэн АЙТҮҮЛС ХК