Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлИ-мэйл маркетинг хийх нь…

И-мэйл маркетинг хийх нь…

Блог

Цар тахлын нөлөөгөөр байгууллагуудын маркетингийн арга хэрэгсэл дижитал руу шилжиж цаасан зар сурталчилгаа, хэвлэлээс татгалзаад байгаа билээ.

Direct marketing буюу шууд маркетингийн нэг хэлбэр нь и-мэйл маркетинг яах аргагүй мөн билээ. Уг арга нь цахим шуудангийн тусламжтайгаар бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл болон сурталчилгааг нэгэн зэрэг олон тооны хэрэглэгчдэд хүргэхэд тань туслах юм. Өөрөөр хэлбэл и-мэйл маркетинг нь хэрэглэгчийн зан төлөвт суурилсан контентыг, худалдан авалтын замналд нь нийцүүлэн одоогийн хэрэглэгчээ тогтоон барих, үнэнч хэрэглэгчийг бий болгох, боломжит шинэ хэрэглэгчдийг нэмэхэд туслах болон хэрэглэгчидтэйгээ байнгын харилцаа тогтоох, тэдэнд цаг алдалгүй мэдээлэл түгээх боломжийг олгох арга хэрэгсэл гэж ойлгож болно.

И-мэйл маркетингийн ач холбогдол:

Зардал хэмнэнэ: Мэдээж цаасан хэрэглээг багасгаж байгаа тул и-мэйл маркетинг нь хамгийн хямд өртөгтэй суваг юм. Зар сурталчилгааны бусад сувгуудтай харьцуулахад и-мэйл маркетинг нь хэрэглэгчдэд хүрч буй зардал нь маш хямд байдаг. Жишээлбэл 1 и-мэйл илгээхэд ойролцоогоор 5₮-10₮-ний зардал зарцуулагдана, харин бид 1 ширхэг бичгийн цаасыг 40₮-ний үнэтэй худалдан авч байна.

Байгальд ээлтэй: 1 тонн цаас үйлдвэрлэхэд 24 ширхэг мод, 1 цаас хэрэглэгчийн гар дээр очиход 2 аяга ус зарцуулагдаж, тухайн цаасыг үйлдвэрлэхэд 34 грамм нүүрсхүчлийн хий ялгаруулдаг байна. Иймээс бид цаасны хэрэглээг багасгаснаар байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай байгууллагыг бүрдүүлж байна гэсэн үг юм.

Мэдэгдэхүйц үр дүн: И-мэйл маркетинг нь хамгийн боломжит хэрэглэгчид рүү л чиглүүлэх боломжийг бүрдүүлдэг тул шууд маркетингийн бусад төрлүүдтэй харьцуулахад илүү үр дүнтэй юм.

Үр дүнгийн хэмжилт: И-мэйл маркетингийн үр дүнг хэмжиж болохуйц байдаг нь и-мэйл бас нэгэн давуу юм. Та 1,000 хэрэглэгч рүү и-мэйл явуулсан бол тухайн хэрэглэгчийн хэд нь тухайн и-мэйл хаягийг нээсэн, хэдэн хэрэглэгч нь илгээсэн холбоос руу дарж орсон, ямар төхөөрөмжөөс хандсан гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой юм.

Та байгууллагадаа шууд маркетингийн аргыг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах сурталчлахыг хүсвэл Айтүүлс ХК-ийн И-мэйл маркетинг үйлчилгээг санал болгож байна. Та ЭНД дарж үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

И-мэйл маркетинг үйлчилгээг ашиглах дараах зөвлөмжийг хүргэж байна.

  1. Чанартай и-мэйлийн жагсаалт, сегментчлэл

Амжилттай и-мэйл маркетинг нь өндөр чанартай и-мэйлийн жагсаалтаас эхэлдэг. Таны контент эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох зан төлөвийн хүмүүс болон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авсан хэрэглэгчийн жагсаалтаа зөв бүрдүүлэх шаардлагатай. “Two factor authentication”-ийг ашиглан и-мэйл хаягийг баталгаажуулснаар хэрэглэгчдийн и-мэйл жагсаалтын чанарыг сайжруулдаг.

Мөн бүрдүүлсэн и-мэйл жагсаалтад байгаа хүн бүр адилгүй тул жагсаалтаа дараах хүчин зүйлс дээр тулгуурлан сегментчлэх нь чухал. / Нас, хүйс, боловсролын түвшин, зан төлөв, үйлчилгээний сонголт гэх мэт /

  1. Гарчиг, доторх агуулга

И-мэйлийн гарчиг нь тухайн мэйлийг хүлээн авсан хэрэглэгчийн хамгийн анхны сэтгэгдэл тул ач холбогдол өгч анхаарал хандуулаарай. Хэрэглэгчийн сониуч байдлыг өдөөх эсвэл үнэ цэнийг санал болгох сонирхолтой, товч гарчиг өгөх шаардлагатай.

Мөн агуулгын хувьд хэт нуршуу биш, гол санаагаа товч тодорхой илэрхийлсэн байх нь чухал юм.

  1. Утсаар унших боломжтой эсэх

Одоо цагт дийлэнх хүмүүс мобайл төхөөрөмж дээр и-мэйлээ шалгаж байгаа тул таны мэйлийг утас, таблет дээр уншихад хялбар байх ёстой. Доторх зураг, текстийн хувьд утаснаас үзэхэд хялбар байдлаар зохион байгуулсан байх нь хэрэглэгчид уншихад хялбар байдлыг үүсгэх юм.

  1. Хүргэлтийн чадвар

Google болон Yahoo компани нь 2024 оны 2-р сараас фишинг болон спамтай халдлагатай тэмцэх зорилгоор аюулгүй байдал, нэвтрэлтийн системээ илүү сайжруулах дээрээ анхаарч, спам шүүлтүүрийн хатуу шалгуурыг хэрэгжүүлэх болсноо зарласан. Иймд та и-мэйлээ бусдад хүргэхдээ дараах зүйлс дээр анхаарна уу.

  • Албан ёсны үйлчилгээ үзүүлэгч ашиглах
  • И-мэйлийн жагсаалтаа тогтмол цэвэрлэж, хариу өгөхгүй и-мэйлийг устгах
  • Таны гарчиг болон и-мэйлийн доторх контент спам өдөөлтөөс зайлсхийсэн үг ашигласан байх.
Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай