Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлТУЗ-ийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар

ТУЗ-ийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар

Мэдээлэл
,
Хувьцаа

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4,  79 дүгээр зүйлийн 79.1 болон “Айтүүлс ХК-ийн залгамж халааны бодлого”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.2, 2.3-т заасныг тус тус үндэслэн “Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

1. Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи, эдийн засаг, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд “Айтүүлс” ХК-д эрх бүхий албан тушаал хашаагүй байх, үүсгэн байгуулагч нартай хамтран ажиллаагүй байх, мөн өрсөлдөгч компанид ажилладаггүй байх;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 5 (тав)-аас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  • Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, болон ихээхэн хувьцаа эзэмшигчид/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой биш, тэдэнтэй садан төрлийн холбоогүй байх;
  • Төрийн үйлчилгээний албан тушаалаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.

2. Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  • Анкет /та энд дарж татаж авна уу/
  • Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл/
  • Боловсролын диплом, сургалт семинарын олгосон сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Компанийн засаглалын сургалтын гэрчилгээний хуулбар
  • Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай гараар бичсэн баталгаа

3. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп-16, Реженси резиденс, 201 тоот, Утас: 75755585
  • Мөн secretary@itools.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

4. Материал хүлээн авах хугацаа: 2024  оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 13:00 цаг хүртэл

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай