Танай байгууллагын үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас утсаар, цаасаар, и-мэйлээр гэх мэт хэрэгслээр дамжуулан үйл ажиллагааны баг хамт олон, жижиг томгүй хамрагч байгууллагууд, хэрэглэгч, үйлчилгүүлэгчид гээд таны бизнес startup эсвэл 10 жил үйлчилгээ явуулж буйгээс үл хамаран харилцан мэдээлэл солилцох хэрэгтэй болдог.
Байгууллага амжилттай үйл ажиллагаа явуулах явцад утсаар албан мэдээлэл өгөх нь таны мэдээлэл хадгалагдан үлдэх, хамгаалагдсан баталгаат байдал зэрэг нь алдагдах магадлалтайгаар зогсохгүй бүдүүлэгт тооцогдоно. Нөгөө талаас цаасаар албан тоот гарган мэдээлэл өгөх нь байгууллагын бүтцийн хүрээнд, удирдлагын тушаал эсвэл томоохон байгууллага хоорондын албан харилцаанд хэрэглэгддэг. Тиймээс байгууллагад ажилчидтайгаа харилцах, цалингийн мэдээлэл өгөх, хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авах, захиалга өгөх гэх мэт өргөн хэрэглээнд албан ёсны и-мэйл үйлчилгээг ашиглах нь илүү зохимжтой байдаг.
2022 оны статистик судалгаагаар нэг ажилтан өдөрт дунджаар албаны хэрэгцээнд 121 и-мэйл илгээж, хүлээн авдаг болохыг харуулсан байна. Хэрэв жилд дунджаар ажлын 260 хоног байна гэж үзвэл нэг ажилтан жилд ойролцоогоор 31,460 и-мэйлтэй харьцдаг гэсэн үг.
Энэ нь дунджаар бодсон гэхэд маш их хэмжээний бизнес и-мэйл юм. Энэхүү и-мэйлүүдийг та өөрийн хувийн үнэгүй и-мэйлээр хүлээн авч, илгээх боломжтой гэж бодож байвал албан ёсны и-мэйл үйлчилгээтэй болсноор таны бизнес гарч болох дараах давуу талуудыг харгалзан үзэхийг танд зөвлөж байна.
Брэндийн тогтвортой байдлыг сайжруулах
Бизнесийн и-мэйл үйлчилгээний давуу талуудын нэг нь таны брэндийн тогтвортой байдлыг сайжруулах болно. Үнэгүй и-мэйл үйлчилгээг та сонгоод ашиглаж болох ч мэргэжлийн албан ёсны и-мэйл үйлчилгээ ашиглах нь танд өөрийн домэйн нэрийг өөрийн и-мэйл болгон ашиглах боломжийг олгоно. Энэ нь илүү мэргэжлийн харагдаад зогсохгүй бизнест ашигтай байдаг байна. Ямарваа бизнест шинэ хэрэглэгч олохоос илүү олсон хэрэглэгчдээ авч үлдэх нь зардал багатай байдаг. Тэгэхээр хэрэглэгчдэдээ танай байгууллага цаашдаа тогтвортой үйл ажиллагаа явуулах, ирээдүйд өргөжин тэлэх боломжтой байдлыг харуулах нь илүү итгэлцэлийг бий болгож үнэнч хэрэглэгч болох замыг тавидаг байна.
Ирсэн и-мэйлийнхээ хамгаалалтыг нэмэгдүүлээрэй.
Ерөнхийдөө албан ёсны и-мэйл нь бусад хувилбаруудаас хамаагүй илүү найдвартай сонголт юм. И-мэйл байршуулах үйлчилгээ нь спам, вирус шүүх хэсэгтэй байдаг нь таны цагийг хэмнэж, найдвартай байлгах боломжийг олгоно. Ирсэн и-мэйл хайрцагт тань алдагдаж болзошгүй нууц мэдээллийн талаар санаа зовох шаардлагагүй болсон гэдгээ мэдээд та тайван нойрсож болно шүүдээ.
Илүү их багтаамж
Үнэгүй и-мэйл байршуулах үйлчилгээний хамгийн том бэрхшээл бол тэдний санал болгож буй багтаамж юм. Хэрэв та хувийн и-мэйл хаягтай бол багтаамж дүүрснээс үүдэн зарим и-мэйлээ устгах шаардлагатай болдог байх. Мэргэжлийн албан ёсны и-мэйл нь таны хэрэгцээг харгалзан илүү их багтаамжийг санал болгодог. Таны и-мэйлүүд аюулгүй төдийгүй хандахад хялбар байдаг тул та тайвшрах болно.
Цаг хугацаа, нөөцөө хэмнээрэй
Бизнесийн и-мэйл багц үйлчилгээг ашиглахгүйгээр дээр дурдсан бүх зүйлээс ашиг хүртэхийн тулд танд и-мэйлдээ зориулах цаг хугацаа, нөөц хэрэгтэй болно. Мэдээжийн хэрэг мэргэжлийн компанид хандах нь танд дотооддоо чадамжтай ажилтан ажилд авах, шаардлагатай тоног төхөөрөмж хангах зэрэгт санаа зовох шаардлагагүй болно. Тиймээс бизнесийн и-мэйл үйлчилгээг ашиглах үед та өөрийн и-мэйл хаягаа компьютерын анхан шатны мэдлэгтэй байхад удирдах боломжтой бөгөөд нарийн техникийн тусламж, асуудалд санаа зовох шаардлагагүй. Хэрэгцээтэй үед таны и-мэйл хаягт тулгарч буй асуудлыг шалган засварлах хэрэгцээтэй мэдээллээр хангах гэх мэт танд 24/7 цагийн турш шуурхай, үр дүнтэй дэмжлэг үзүүлэх боломжтой.
Автоматжуулсан хариултууд
Оффисын ажилтан амралтаа авах, ажлаас гарахаар төлөвлөсөн үед, эсвэл аль хэдийн гарчихсан бол ирж буй и-мэйлд хариуг автоматаар мэдээлэх боломжтой байдаг. Мөн та үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээн авахдаа тэдний и-мэйлийг хүлээн авснаа шууд мэдэгдэхийг хүсэж болох юм.
Хэрэв та өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааг зохицуулах и-мэйл үйлчилгээг авахаар шийдсэн бол чанартай, найдвартай, таны хэрэгцээг хангаж чадах, үнийн хувьд уян хатанг нь сонгох хэрэгтэй.
Дэлхий нийтэд 2021 оны байдлаар ямар байгууллагын и-мэйл үйлчилгээ хамгийн их ашиглагдсан вэ гэсэн судалгааны эхний 3-т дараах и-мэйл үйлчилгээнүүд орсон байна.
- Microsoft 365 (хуучнаар Office 365): Microsoft-оос гаргасан өргөн хэрэглэгдэж буй Microsoft 365 юм. Энэхүү үйлчилгээ нь олон төрлийн нэмэлт функцүүдыг санал болгодог бөгөөд Outlook болон SharePoint зэрэг Microsoft-ын бусад бүтээгдэхүүнийг ашиглах боломжийг олгодог.
- Google Workspace (хуучнаар G Suite): Google Workspace үйлчилгээ нь мэдээж Google-ээс гаргасан бас нэгэн и-мэйл үйлчилгээ. Энэ нь и-мэйл үйлчилгээнээс гадна Google Drive, Google Docs, Google Calendar зэрэг бусад хамтын ажиллагаа, бүтээмжийг сайжруулах функцүүдтэй.
- Zoho Mail: Мөн байгууллагад зориулсан и-мэйл үйлчилгээ бөгөөд илүү ашиглахад хялбар загвартай.
Айтүүлс ХК нь дээрх дурьдсан и-мэйл үйлчилгээг борлуулдаг бөгөөд хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол info@itools.mn и-мэйлд хүсэлт илгээх мөн 7575-5585 утсан холбогдох боломжтой.