5 2 (1)
Header Icon

Танд санал болгох

Microsoft Business Basic
Захиалах
  • Microsoft 365 аппликейшний веб болон утасны хувилбар
  • Microsoft Teams - г ашиглан 300 хүртэлх оролцогчтой онлайн хурал уулзалт зохион байгуулах
  • Microsoft Teams ашиглан баг хэлтэс хамтран ажилладаг байгуулагатайгаа чатлах
  • SharePoint ашиглан баг хэлтэс дотроо интранет сайт үүсгэн мэдээлэл контент файл хуваалцах
  • Аудио хурал ашиглан дуудлага тусгай дугаарлуу дуудлага хийн хаанаас ч хамаагүй оролцох
  • Хэрэглэгч бүр 50GB Имэйл хостинг
  • Өөрийн бизнесийн домэйн нэрээ ашиглах (Жишээ нь танынэр@таныдомэй.mn)
  • Бүх төрлийн төхөөрөмж дээр ажиллах бизнес түвшний имэйл
Microsoft Business Standard
Захиалах
  • Microsoft 365 Business Basic-н бүх боломжууд+
  • Microsoft 365 аппликейшний веб
  • утасны хувилбар болон Desktop хувилбар
  • Вебинар хялбар зохион байгуулах
  • Оролцогчдыг бүртгэх болон тайлагнах хэрэгсэл
  • Хэрэглэгчдийн уулзалтыг удирдах
Microsoft Business Premium
Захиалах
  • Microsoft 365 Business Standard-н бүх боломжууд+
  • Ахисан түвшний хамгаалалт
  • Дата хяналт болон хандалт
  • Кибер аюулгүй байдлын хамгаалалт

Давуу талууд

icon-iconbox
Хаанаас ч, хэдийд ч, ямар ч төхөөрөмжөөс хандах боломжтой

Microsoft 365 нь танд бүх файлаа үүлэн технологийн тусламжтайгаар хадгалах боломжийг олгодог. Ингэснээр та интернэт холболттой л бол хаанаас ч хэзээ ч хүссэн төхөөрөмжөөрөө хандан ажлаа тасалдалгүй хийх боломжтой.

icon-iconbox
Хамгийн найдвартай, Хамгийн аюулгүй

Халдлага болон хортой файлуудыг цаг илрүүлэн байгууллагын чухал мэдээлэл болон өгөгдлийг хамгаална. Та MS365 ашиглаж байгаа бол аюулгүй байдалдаа огтхон ч санаа зовох  хэрэггүй.

icon-iconbox
Хамгийн төгс харилцаа холбоо

Teams, Outlook зэрэг харилцаа төвт аппуудыг ашиглан та баг хамт олонтойгоо цаг алдалгүй харилцах, ажлаа төлөвлөх, гүйцэтгэх боломжтой.

icon-iconbox
Хэрэглэхэд маш хялбар

Microsoft 365-г татаж аваад суулгасан тэр мөчөөс эхлэн интерфейс нь анх удаа хэрэглэж байгаа хүнд ч маш ойлгомжтой, ашиглахад хялбар байх болно.

icon-iconbox
Бүх төрлийн программ хангамжийн цогц нэгдэл

Таны сонгосон багцаас шалтгаалан та эдгээр программ хангамжийг бүгдийг нь хэрэглэх боломжтой.

icon-iconbox
Тасралтгүй хийгдэх шинэчлэлтүүд

Бүх Microsoft 365 програмууд автоматжуулсан шинэчлэлтүүдээр байнга шинэчлэгдэж, танд хамгийн сүүлийн үеийн функцууд болон аюулгүй байдлын сайжруулалтыг нэмэлт зардалгүйгээр хүргэх болно.

MS365 багтах программууд

Word

Microsoft Word нь бүх төрлийн баримт бичиг, бичвэр үүсгэх боломжийг олгодог текст боловсруулах програм юм.

Excel

Excel нь их хэмжээний өгөгдлийг хадгалах, дүн шинжилгээ хийх, тайлагнахад ашиглагддаг. Үүнийг нягтлан бодох бүртгэлийн багууд санхүүгийн дүн шинжилгээ хийхэд ихэвчлэн ашигладаг боловч ямар ч мэргэжлийн хүмүүс урт бөгөөд төвөгтэй өгөгдлийг удирдахад ашиглаж болно.

PowerPoint

Microsoft PowerPoint нь танилцуулга бэлтгэх түүнийгээ харуулах хүчирхэг программ юм. Та шинээр болон бэлэн загваруудаас ашиглан өөрийн хүссэн танилцуулгыг бүтээх боломжтой.

Outlook

Outlook нь имэйл мессеж илгээх, хүлээн авах, календараа удирдах, харилцагчдын нэр, дугаарыг хадгалах, өөрийн таскуудыг хянах зэрэг боломжуудыг танд олгоно.

Microsoft Teams

Microsoft Teams нь баримт бичиг хуваалцах, онлайн уулзалтууд болон бизнесийн харилцаа холбоонд маш их хэрэгтэй олон боломжуудыг агуулсан байнгын чат дээр суурилсан хамтын ажиллагааны платформ юм.

OneDrive

Хүссэн газраасаа файлаа засах, хадгалах, хуваалцах, нэвтрэхэд нээлттэй.

SharePoint

Microsoft SharePoint нь байгууллагын дотоод вэбсайтыг үүсгэх программ юм. Та ямар ч төхөөрөмжөөс хандан мэдээлэл хадгалах, цэгцлэх, хуваалцах, боломжтой.

Microsoft_Exchange_(2019-present).svg
Exchange

Exchange мэйл систем нь төхөөрөмжөөс үл хамааран нэвтрэх боломжтой бөгөөд и-мэйлээ хаанаас ч, хэдийд ч байсан аюулгүй найдвартай ашиглах боломжийг танд олгоно.

1142px-Microsoft_Office_Publisher_(2019-present).svg
Publisher (Pc Only)

Microsoft Publisher нь текстийн найруулга, засвар уншихаас илүүтэй хуудасны бүтэц, график дизайнд анхаарлаа хандуулдгаараа Microsoft Word-ээс ялгаатай. Microsoft Publisher нь зөвхөн компьютерт зориулагдсан хувилбар байдаг.

Microsoft_Office_Access_(2019-present).svg
Access (Pc Only)

Microsoft Access нь тайлагнах, дүн шинжилгээ хийх, лавлах зорилгоор бүх төрлийн мэдээллийг хадгалахад тусалдаг түгээмэл мэдээллийн удирдлагын хэрэгсэл юм. Microsoft Access-ийн тусламжтайгаар та өгөгдлийг илүү үр дүнтэй удирдаж, их хэмжээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжтой. Бизнесийн хувьд Microsoft Excel-ийг ашиглах нь хангалттай байж чаддаггүй. Мөн Publisher-н адил зөвхөн компьютерт зориулсан хувилбартай.

intune.drawio–1–removebg-preview
Intune

Microsoft Intune нь үүлэн технологид суурилсан endpoint management  шийдэл юм. Та Intune-н тусламжтайгаар байгууллагын болон  хувийн төхөөрөмж дээрх хандалт болон өгөгдлийг хамгаалах боломжтой.

image_1024
Azure Information Protection

Azure Information Protection (AIP) нь байгууллагуудад бичиг баримт, имэйлийг ангилан хамгаалах боломжийг олгодог үүлэн технологид суурилсан шийдэл юм.

Header Icon

Түгээмэл асуулт, хариулт

  • Microsoft 365 гэж юу вэ?

    Microsoft 365 программ нь байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах, хаанаас ч ажлаа үр бүтээмжтэй хийх боломжийг олгох дэвшилтэт технологи, найдвартай аюулгүй байдлын хамгаалалт бүхий үүлэн шийдэлд суурилсан цогц программуудын нэгдэл юм.

  • Microsoft 365 бизнес багц ашигладаг бол хэдэн төхөөрөмж дээр суулгах боломжтой вэ?

    Microsoft 365 аппликейшныг 5 хүртэлх PC эсвэл Mac, 5 таблет, 5 гар утасны төхөөрөмж дээр суулгах боломжтой.

  • Microsoft 365 нь интернэтэд холбогдоогүй үед хэвийн ажилладаг уу?

    PC болон Mac дээр суусан Microsoft 365-ын word, excel, powerpoint, outlook гэх программууд нь интернэт холболтгүй байсан ч хэвийн горимд ажиллах болно.

    Microsoft 365 OneDrive нь интернэт холболтгүй байх үед хадгалагдсан файл руугаа хандах эрх нээлттэй байдаг. Сүлжээнд идэвхгүй байх үед хийсэн өөрчлөлтүүд интернэт холболттой болсны дараа шинэчлэгдэн орно.

    Microsoft 365 Outlook дээр аль хэдийнээ ирсэн и-мэйлүүдийг унших,  и-мэйлийн драфт, уулзалт зохион байгуулах хүсэлтийг бэлтгэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой. Интернэт холболттой болсны дараа шинэ и-мэйл хүлээн авах, драфтласан и-мэйл болон уулзалтын хүсэлтүүд илгээгдэх болно.

  • Үйлчилгээг цуцалбал миний дата яах вэ?

    Таны дата бол зөвхөн таны өмч юм. Хэрвээ та Microsoft 365 үйлчилгээг цуцлах гэж байгаа бол өөрийн дата болох и-мэйл, файлууд зэргийг татан авч өөр орчинд байршуулан хадгалах хэрэгтэй. Үйлчилгээг цуцлахаас өмнө татаж авсан байх шаардлагатай. Үйлчилгээ цуцалснаас хойш 30 хоногийн дотор өөрийн датаг хуулан авах боломжтой.

  • Microsoft Teams-р хэдэн хүнтэй цахим уулзалт, хурал хийх боломжтой байдаг вэ?

    Microsoft365 Business Basic, Business Standard, Business Premium болон Business багцуудад цахим уулзалт хурлыг 300 хүртэлх хүнтэй хийх бүрэн боломжтой.

    Microsoft 365 E3 болон E5, Microsoft 365 A3 болон A5, and Microsoft 365 Government G3 болон G5 багцтай бол дээрх лимит 1,000 хүртэлх өсөх боломжтой.