Айтүүлс ХК нь дараах нээлттэй ажлын байрыг зарлаж байна.
Албан тушаал
- Системийн админ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн үндсэн болон нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээний 24/7 тасралтгүй, хэвийн ажиллагаа болон сүлжээ, серверийн найдвартай аюулгүй үйл ажиллагааг хариуцан ажиллах
- Дата төвийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих
- Систем, сүлжээ серверийн хэвийн үйл ажиллагааг хангах
- Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой тусламж үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлийн англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Мэргэжлийн ёс зүйтэй
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- PHP, MySQL болон Database орчинд ажиллах чадвартай
- Windows, linux зэрэг үйлдлийн системүүдийн талаар мэдлэгтэй
- Мэдээллийн системийн удирдлага хяналт, үйл ажиллагааны талаар мэдлэгтэй
- Шинэ төгсөгч байж болно.
- Энэ чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Залуу, эрч хүчтэй, найрсаг хамт олонтой хамтран ажиллаж шинийг сурч хөгжих, өсөн дэвших боломжийг бид танд олгох болно. Бидэнтэй нэгдэхийг хүсвэл hr@itools.mn и-мэйл хаягаар өөрийн CV- гээ илгээгээрэй.