Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлВеб хостын чухал 10 үзүүлэлт /I хэсэг/

Веб хостын чухал 10 үзүүлэлт /I хэсэг/

Блог

Таны вэб сайт бэлэн болсны дараа та ямар үйлдэл хийх шаардлагатай болдог вэ? Мэдээж вэб хост дээр байршуулан домэйн нэртэйгээ холбож хэрэглэгчид хандах боломжийг бүрдүүлэх шаардлагатай болно. Домэйн нэрийг хайлт хийн өөрийн хүссэнээр авах боломжтой бол вэб хостын хувьд таны вэб сайтын амжилттай шууд холбоотой тул вэб хостын сонголтыг хийхдээ огт хөнгөн хандаж болохгүй.

Вэб хост гэдэг нь вэбсайтыг бүрдүүлдэг бүх файлуудыг сервер дээр хадгалах үйл явц юм. Нэг үгээр таны дижитал оффис гэж ойлгож болно. Вэб хостын чанар нь вэбсайтын ажиллагаанд маш олон талаар нөлөөлдөг. Таны вэбсайтын хурд, аюулгүй байдал, өргөтгөх боломж, ашиглалтын боломж нь хостинг үйлчилгээ үзүүлэгчээс хамаарна. Гэхдээ вэб хостыг сонгох нь тийм ч хялбар сонголт биш юм.

Хостингийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь дискний багтаамж, урсгал, хамгаалалт гэх мэт өөр өөрийн онцлог давуу талуудыг шингээсэн хостингийн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож байдаг. Иймээс та аль үзүүлэлтийг илүү чухалчлан үзэж сонголтоо хийх вэ гэдэг тал дээр нухацтай хандах хэрэгтэй.

Тэгвэл та уг нийтлэлээс веб хостын чухал 10 үзүүлэлттэй танилцана уу.

  1. Дискний багтаамж

Вэбсайт түүний дүрслэлийг бүрдүүлдэг болон үйлдэл хийхэд түүнийг биелүүлдэг  зэрэг олон олон файлуудаас бүрддэг. Вэбсайтыг ажиллуулахын тулд эдгээр файлууд нь ямар нэг физик дата төв дээр байршсан вэб серверүүд дээр байх шаардлагатай. Уг файлууд нь дискний зай эзэлдэг тул танд шаардагдах багтаамжийн хэмжээг бүрэн хангахуйц хостингийн төрлийг сонгох хэрэгтэй. Вэбсайтыг ажиллуулахад шаардлагатай файлуудаас гадна танд хэрэглэгчийн оруулсан контентыг багтаах зай хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв таны вэб сайт хэрэглэгчдээс зураг, видео эсвэл өөр ямар нэг файлыг хавсаргахыг хүсвэл түүнийг багтаах нэмэлт дискний зай хэрэгтэй болно гэсэн үг юм.

  1. Дотоод урсгал буюу Bandwidth

Вэб хостын шийдлүүдийн хангах ёстой дараагийн нэг чухал үзүүлэлт бол урсгал буюу bandwidth юм. Энэ нь тодорхой хугацааны дотор өгөгдөл дамжуулах серверийн хүчин чадлыг хэмждэг тул таны вэбсайтыг хурдан ачаалах гол үзүүлэлт юм. Хэрэв та өндөр хурдны дотоод урсгалыг хүсэж байвал вэб сервер авах эсвэл цөөн тооны вэбсайттай нөөцөө хуваалцдаг сервер хайх хэрэгтэй.

Жишээ нь физик сервер буюу dedicated server нь өндөр төлбөртэй хэдий ч танд өндөр үзүүлэлт болон тухайн серверийн бүх хүчин чадлыг ганцаараа бүрэн эзэмших боломжийг олгоно.

Харин Виртуал (VPS) болон Shared хостууд нь хямд төлбөртэй хэдий ч дотоод урсгал хязгаарлагдмал байдаг.

  1. Аюулгүй байдал

Fundera.com-ийн мэдээлэлсэнээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн 43% нь цахим халдлагад ямар нэг байдлаар өртсөн байдаг байна. Зөв вэб хостыг сонгон ашигласнаар та вэбсайтаа кибер халдлагаас хамгаалах боломжтой.

Хэрэв таны вэб сайт хэрэглэгчдийн хувийн эсвэл санхүүгийн мэдээллийг цуглуулдаг, нэвтрэлт хийхийг шаарддаг бол дараах хамгаалалтын үйлчилгээнүүдийг багтаасан хостингийн төрлийг сонгох нь зүйтэй. Үүнд:

SSL certificates: SSL сертификат нь таны вэбсайтаар дамжуулан илгээсэн өгөгдлийг шифрлэдэг тул зөвхөн хүлээн авагч нь өгөгдлийг ашиглах боломжтой болно. Зарим вэб хостинг үйлчилгээнүүд нь үнэгүй SSL сертификатуудыг санал болгодог.

Хортой файл илрүүлэгч/Malware scan: Вэб хостинг үйлчилгээ үзүүлэгчид танд хортой програмыг устгах, аюул заналыг тодорхойлоход тусална. Зарим нь аюулгүй байдлыг сайжруулах, вэбсайт эзэмшигчдэд сэжигтэй файлуудын илэрснийг сэрэмжлүүлэхийн тулд  хортой файл илрүүлэгч /malware scan санал болгодог байна.

WAF буюу Вэб аппликейшн файрвол: Вэб аппликейшн файрвол нь таны вэбсайтыг хамгийн түгээмэл ирдэг халдлагуудаас хамгаалахад зориулагдсан багц дүрмийг бий болгодог.

Ихэнх хостингийн төрлүүд нь дээрх хамгаалалтын үйлчилгээнүүдийг тусад нь нэмэлтээр санал болгодог тул та бүхэн сайтар судласны эцэст сонголтоо хийнэ үү.

  1. Тасалдалгүй ажиллагаа

Чухал хэдий ч шинээр вэб сайттай болж буй хэрэглэгчдийн үл тоомсорлодог нэг үзүүлэлт бол вэб хостын тасалдалгүй ажиллагаа юм.  Энэ нь таны вэб сайтруу хэрэглэгчид хандах боломжтой байх цагийн хувийг илэрхийлнэ.  100 хувьд ойртох тусам сайн байна гэсэн үг юм. Айтүүлс ХК нь хэрэглэгчдэдээ Олон Улсын дата төвийн TIER II стандартыг хангасан дата төвийн үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд энэ нь 99.741 хувийн тасалдалгүй ажиллагаатай байдаг. Өнгөрсөн 2022 онд Айтүүлс ХК-н дата төв нь 99.995 хувийн тасалдалгүй ажиллагааг хангаж ажилласан нь хамгийн дээд буюу TIER IV түвшнийг хангахаар хэмжээний сайн үзүүлэлт байлаа.

  1. Веб сайтын хурд

Өнөө цагт интернэт хэрэглэгчид хандаж буй веб сайтдаа 5 эсвэл түүнээс доош секунд ачаалах хүлээлтийг тавьдаг. Хэрэглэгчийн уг хүлээлтээс гадна веб сайтын хурд нь SEO буюу хайлтын системийн илэрцэд ч нөлөөлдөг байна. Сайн веб хостингийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд нь дараах зүйлсийг хэрэглэгчдэдээ санал болгодог. Үүнд:

SSD хатуу диск хэрэглэх: SSD хатуу диск нь уламжлалт хатуу дискээс илүү хурдан өгөгдөлд ханддаг.

Shared серверийн тоог багасгах: Вэб сайтууд ажиллахын тулд серверийн нөөцийг шаарддаг бөгөөд хэдий олон тооны вэб нэг сервер дээр байршсан байна тэр хэмжээгээр серверийн нөөцийг хуваалцдаг. Нэг сервер дээр байрших вэбийн тоог багасгаснаар хэрэглэгчид илүү серверийн нөөц ашиглах боломжийг олгох бөгөөд ингэснээр вэб сайтын хурд сайжрах юм.

CDN (Content Delivery Network) санал болгох: CDN гэдэг нь вэб хуудас, JavaScript файл, CSS, зураг, видео зэрэг статик агуулгыг кэш хийдэг газарзүйн хувьд тархсан серверүүдийн бүлэг юм. CDN нь вэб контентын дамжуулалтыг хэрэглэгчийн байршилд ойртуулах замаар хандалтыг хурдасгадаг.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай