Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлЦахим шуудангийн аюулгүй байдлын зөвлөгөө /III хэсэг/

Цахим шуудангийн аюулгүй байдлын зөвлөгөө /III хэсэг/

Блог

И-мэйлийн аюулгүй байдлын зөвлөмжүүдийн 3-р хэсгийг хүргэж байна.

  1. И-мэйлээ болон хавсралтуудыг шифрлэж нууцлах

И-мэйл нь ил захидалтай адил гэх үг ч байдаг ба түүнтэй харилцаж буй хүн, систем бүр дотор нь юу бичсэнийг харж чаддаг. Энэ шалтгааны улмаас и-мэйлийг шифрлэж нууцлах ёстой. Шифрлэлт буюу энгийн текстийг шифр текст болгон хувиргах нь таны цахим шууданг дунд нь ямар ч аргаар олж авсан бай хүн бүр түүний агуулгыг унших боломжгүй болгож буй хэрэг.

  1. Олон нийтийн буюу public Wi-Fi ашиглахаас зайлсхий

Ажилтнууд нийтийн үнэгүй Wi-Fi-г аз хишиг гэж харж болох ч эдгээр сүлжээ нь аливаа нэг халдлагад өртөхөд бэлэн байгааг санах хэрэгтэй. Хэрэв ажилтан олон нийтийн Wi-Fi сүлжээгээр байгууллагын цахим шуудан руу нэвтэрсэн бол тухайн сүлжээн дэх хэн бүхэн Wireshark гэх мэт сүлжээнд пакет чагнагч ашиглан тухайн дамжиж буй таны цахим шуудан болон хувийн мэдээллийг харах, олж авсан байх боломжтой.

Иймд и-мэйлийг шалгахын тулд зөвхөн найдвартай Wi-Fi сүлжээг ашиглана уу.

  1. И-мэйлийн аюулгүй байдлын протоколуудыг ашиглах

Дараах 3 стандард тохиргоо нь таны мэйлийг спамаас сэргийлэхэд туслах болно.

DKIM. Энэхүү стандарт нь цахим шуудангийн хуурамч үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд тэгш хэмт бус криптографийг ашигладаг. Мессежийг илгээсний дараа өөрчлөгдөөгүй эсэхийг шалгахын тулд цахим шуудан дээр тоон гарын үсгийг нэмдэг. Хэрэв гарын үсэг нь и-мэйлийн домэйний нийтийн түлхүүртэй таарахгүй бол түүнийг хүлээж авахгүй. Хэрэв таарч байвал хүргэгдэнэ.

SPF. И-мэйлийг тухайн домэйнээс и-мэйл илгээх эрхтэй эх сурвалжаас ирсэн эсэхийг баталгаажуулж хүлээж авах эсэхийг шалгадаг.

DMARC. Домэйн эзэмшигчид өөрсдийн DKIM болон SPF шаардлагуудыг домэйн дээрээ тодорхойлж зааж өгөхөөс гадна илгээж буй домэйн руу алдаа гарсан бол буцаж тайлагнах гэх мэт эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд юу болохыг зааж өгөх боломжтой.

  1. И-мэйл хамгаалалтын хэрэгслийг ашиглах

И-мэйлийн аюулгүй байдлын стратеги нь зохих протоколуудыг хэрэгжүүлэхээс гадна имэйлийн аюулгүй байдлыг хангахад туслах олон хэрэгслийг ашигласан байх ёстой. Antimalware, antispam, antivirus, email filtering, email security gateways, email monitoring system, firewall болон эцсийн төхөөрөмжийн хамгаалалтыг анхаарч үзэх хэрэгтэй.

  1. Log out хийж байх

Ажилтнуудаас цахим шуудангаа ашиглаагүй үед, мөн ажлын өдөр нь дууссан үедээ заавал мэйлээ гаргаж байхыг шаардах. Бусад хүмүүс хандах боломжтой төхөөрөмж дээр и-мэйлийг нээлттэй үлдээх нь аюулгүй байдлын хувьд асуудал гарах боломжтой л гэсэн үг.

Энэ хүрээд бидний цахим шуудангийн аюулгүй байдлын зөвлөгөө өндөрлөж байна. Та бүхэн дээрх зөвлөгөөнүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлан ажилласнаар цахим шуудангийн халдлагад өртөхөөс сэргийлэх боломжтой юм. Танд амжилт хүсье.

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай