Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлТУЗ-ийн гишүүн сонгон шалгаруулах зар

ТУЗ-ийн гишүүн сонгон шалгаруулах зар

Хувьцаа

Монгол улсын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг,  79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, 81.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

    1. Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи, эдийн засаг, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд “Айтүүлс” ХК-д эрх бүхий албан тушаал хашаагүй байх, үүсгэн байгуулагч нартай хамтран ажиллаагүй байх, мөн өрсөлдөгч компанид ажилладаггүй байх;
  • Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, болон ихээхэн хувьцаа эзэмшигчид/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой биш, тэдэнтэй садан төрлийн холбоогүй байх;
  • Төрийн үйлчилгээний албан тушаалаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.

    2. Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  • Анкет /энд дарж татах/
  • Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл/
  • Боловсролын диплом, сургалт семинарын олгосон сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Компанийн засаглалын сургалтын гэрчилгээний хуулбар
  • Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай гараар бичсэн баталгаа

   3. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, Реженси ресиденс, 201 тоот /99059722 дугаараар холбогдох/
  • Мөн secretary@itools.mnи-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Материал хүлээн авах хугацаа:

2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай