Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлАйтүүлс ХК-ийн 2021 оны Санхүүгийн тайланд аудит хийх компанийн сонгон шалгаруулалт

Айтүүлс ХК-ийн 2021 оны Санхүүгийн тайланд аудит хийх компанийн сонгон шалгаруулалт

Мэдээлэл

ҮНИЙН  САНАЛ АВАХ УРИЛГА

Монгол улсын Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.10 дахь заалт, 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь заалт,  Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйл 10.1.1 дэх заалт, Айтүүлс ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Айтүүлс ХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд аудит хийх аудитын компанийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Иймд аудитын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд та бүхнийг үнийн санал ирүүлэхийг урьж байна. Сонирхсон аудитын компани нь үнийн санал, холбогдох мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох мэдээлэл: Аудитын хуулийн этгээдийн товч танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ажлын туршлага зэрэг орно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-49, Мэдээлэл технологийн үндэсний парк 103 тоот

Имэйл: secretary@itools.mn

Утас: 75755585, 99059722

Айтүүлс ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх “Аудитын хороо”

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай