Хөгжиж буй улсуудад зохион байгуулагддаг, шилдэг гарааны бизнес тодруулах хамгийн том олон улсын тэмцээн Seedstars World Улаанбаатар хотноо 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд энтрепренерүүд болон бизнес эрхлэгчид гарааны бизнесээ хөрөнгө оруулагчд, шүүгчдийн өмнө танилцуулдаг бөгөөд эхний шатанд улсынхаа ялагч болсон оролцогч нь тухайн оныхоо төгсгөлд өөрийн харьяалагдах бүсийн чуулганд оролцож, үүний дараа Щвейцарь улсад болдог олон улсын чуулганд эх орноо төлөөлөн оролцож, улс бүрээс шалгарсан шилдэг гарааны бизнесүүдтэй 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авахын төлөө өрсөлдөх юм.
Тус олон улсын чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс 300-400 орчим хөрөнгө оруулагчид ирдэг учраас өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах асар том боломж бий болохоос гадна хөгжиж буй орнуудад тулгардаг олон асуудлыг боломж болгон харж, шийдлийг технологийн тусламжтайгаар шийдэн бизнес болгох нь технологийн гарааны компаниудын гол зорилго юм.
“Айтүүлс” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд технологийн салбарын өсөх ирээдүйтэй залуучуусыг дэмжин, “Seedstar Ulaanbaatar” тэмцээн уралдааныг 2 дахь жилдээ ивээн тэтгэж байгаа бөгөөд дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон мөнгөн хэлбэрээр дэмжин ажиллаж байна.
Технологид суурилсан гарааны бизнесийн өрсөлдөөн хүчтэй болж хөрөнгө оруулагчид ч тэднийг ихээхэн сонирхох болсон энэ үед хөгжиж буй орны залуучуудыг дэлхийд гарах боломж, үүд хаалгыг нээж өгдгөөрөө тус уралдаан нь өндөр ач холбогдолтой юм.
Ингээд нийт оролцож буй гарааны бизнес эрхлэгчид болон энтрепренерүүддаа өндрөөс өндөр амжилтыг хүсье.