Microsoft Teams – Таны ажлыг хөнгөвчлөх 6 шийдэл
Орчин үеийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаанд Microsoft Teams нь салшгүй хэрэгсэл болж байгаа билээ. Ихэнх хэрэглэгчид зөвхөн чат бичих, хурлын дуудлага хийхэд ашигладаг ч Teams нь маш олон боломжуудтай.
Жишээ дурдвал:
- Tasks by Planner and To Do
Ажил, даалгавруудаа Outlook эсвэл Excel дээр тусад нь хөтлөхийн оронд Teams доторх Tasks апп-ыг ашиглан бүх төлөвлөгөөг нэг дор харж, хуваарилж, явцыг нь бодитоор хянах боломжтой. Ингэснээр багийн ажлыг цэгцтэй удирдах, төлөвлөгөөг алдалгүй хэрэгжүүлэхэд тустай.
- Approvals
Гэрээ, санал, төлөвлөгөө зэрэг баталгаажуулах баримтуудаа имэйлээр дамжуулж цаг алдах хэрэггүй. Teams дотор байдаг “Approvals” аппыг ашигласнаар та шууд чатаас эсвэл суваг дотроос баталгаажуулах хүсэлт илгээж, удирдлага болон багийн гишүүдээс хурдан, албан ёсны хариу авах боломжтой. Бүх процесс Teams дотор явагддаг тул илүү хурдтай, ил тод бөгөөд баталгаажуулалтын түүх хадгалагдана.
- Together Mode
Together Mode гэдэг нь Microsoft Teams-ийн видео хурлын тусгай харагдац (view) юм.
Энгийн үед Teams-ийн уулзалтад оролцогчид тус тусын жижиг цонхонд (grid view) гардаг. Харин Together Mode-д ороход Teams бүх оролцогчдын дүрсийг тастаж аваад нэгэн ижил виртуал орчинд (жишээ нь лекцийн танхим, хурлын өрөө, театрын суудал гэх мэт) зэрэгцүүлэн байрлуулдаг.
Ингэснээр:
- Хүмүүс илүү нэг дор сууж байгаа мэт мэдрэмж төрдөг
- Том сургалт, танилцуулга, хэлэлцүүлэгт оролцогчдын анхаарал илүү төвлөрдөг
- Илүү дотно, харилцан идэвхтэй уур амьсгал бий болдог
- Сургагч, илтгэгчид бүх оролцогчдыг нэг дор харж, хариу үйлдлийг нь ажиглахад амархан болдог
- Breakout Rooms
Том хэмжээний хурал эсвэл сургалтын үеэр оролцогчдыг жижиг бүлэг болгон салгаж, тус бүр дээр нь сэдэвчилсэн ярилцлага явуулахад “Breakout Rooms” функц нь хамгийн тохиромжтой. Teams хурал дотроос шууд бүлэг үүсгэж, оролцогчдыг автоматаар эсвэл гараар хуваарилах боломжтой тул том уулзалтыг илүү төвлөрсөн, үр дүнтэй хэлэлцүүлэг болгон хувиргадаг.
- Wiki ба Meeting Notes
Багийн бүх мэдээллийг нэг дор төвлөрүүлэхэд зориулагдсан. Хурал бүрийн тэмдэглэл, заавар, хэрэгцээтэй файлуудаа энд хадгалснаар хэн нэгнээс имэйлээр дахин дахин асуух шаардлагагүй болно. Ингэснээр мэдээлэл илүү эмх цэгцтэй, хүн бүрд нээлттэй байдаг.
- Power Automate ба Bots
Teams дотор өдөр бүр давтагддаг жижиг ажлууд байдаг – тайлан гаргах, мэдээлэл цуглуулах, сануулга илгээх гэх мэт. Эдгээрийг Power Automate ашиглан автоматаар хийлгэснээр та гараар хийх шаардлагагүй болно. Мөн хэрэгтэй bot-уудыг Teams-д нэмж ашиглавал асуултад автоматаар хариулах, товч мэдээлэл өгөх зэрэг ажлыг өөрөө гүйцэтгэдэг “туслах” бий болно. Ингэснээр багийн цагийг хэмнэж, ажлын урсгал илүү хурдан, эмх цэгцтэй явна.
Microsoft Teams нь зөвхөн чат, видео хуралдааны программ бус, байгууллагын харилцаа, ажлын урсгалыг нэгтгэсэн цогц орчин юм. Эдгээр тэр бүр ашиглагддаггүй хэрэглэгдэхүүнүүдийг идэвхтэй нэвтрүүлснээр байгууллага дотоод харилцаа, мэдээллийн урсгал, багийн хамтын ажиллагааг илүү зохион байгуулалттай, үр дүнтэй болгох боломжтой.
Айтүүлс ХК нь Монголд Microsoft 365-ийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. Бид таны байгууллагад тохирсон шийдлийг мэргэжлийн түвшинд санал болгож, нэвтрүүлэлт, дэмжлэгийн цогц үйлчилгээ үзүүлнэ.
Холбоо барих: 75755585