Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлАЙТҮҮЛС ХК ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

АЙТҮҮЛС ХК ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

Мэдээлэл

“Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн №25/001 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 26.65 /хорин зургаа зууны жаран тав/ хувь буюу 120,582,434 /нэг зуун хорин сая таван зуун наян хоёр мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ. Тус шийдвэрийн дагуу нэгж хувьцаа тус бүрд 3.5 /гурав аравны тав/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна. Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 4 дугаар сарын 30ы өдөр “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулж олгоно.

Дижитал орчны үнэ цэнийг хүчирхэгжүүлэх бидний үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг үргэлж дэмжиж байдаг хувьцаа эзэмшигчид, эрхэм түншүүд, харилцагч та бүхэндээ талархлаа илэрхийлье.

Компанийн зүгээс цаашид хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Та энд дарж “Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолтой танилцана уу.

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай