Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлҮүлэн үйлчилгээ болон дундын серверийн үйлчилгээний харьцуулалт

Үүлэн үйлчилгээ болон дундын серверийн үйлчилгээний харьцуулалт

Зөвлөгөө

Та бүхэндээ уламжлалт дундын серверийн үйлчилгээ болон үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээний талаар болон тэдгээрийн харьцуулалтыг хүргэж байна.

Дундын серверийн үйлчилгээ гэж юу вэ?

Дундын серверийн үйлчилгээ нь яг л сонсогдож байгаа шиг ээ зүйл юм.

Дундын сервер гэдэг нь веб сайтуудыг байршуулахад зориулж, тусгайлан бэлтгэсэн систем бөгөөд нэг серверийн тодорхой үзүүлэлт бүхий талбарыг хэрэглэгчид түрээслүүлэх үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл та бусадтай нэг серверийг хувааж ашиглах бөгөөд хадгалах зай, мэдээллийн хэмжээ, CPU–ийн хэрэглээ, мэдээлэл зэрэг бүх зүйлс дундын сервер дээр сайтуудад хуваагдаж ашиглагдана. Мөн дундын серверийн орчинд ажиллахад танд ямар нэгэн техникийн болон мэргэжлийн чадвар эсвэл тусгай кодчлол зэрэг зүйлс хийх шаардлага гарахгүй. Энэхүү үйлчилгээ нь хамгийн өргөн ашиглагддаг байршуулах үйлчилгээ бөгөөд ашиглахад хялбар хамгийн хямд сонголт бүхий үйлчилгээ юм. Хэрвээ та байгууллагын танилцуулга веб сайт болон мэдээний сайт шиг өндөр хандалттай бус жижиг хэмжээний веб сайт ажиллуулах бол дундын серверийн үйлчилгээ таны сонгодог сонголт байх болно.

Үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээ гэж юу вэ?

Дэлхий дахинд үүлэн технологийн суурь ойлголт тэртээх 1960-аад оноос яригдсан бол 1990 оны сүүлээс биелэлээ олж, байршуулах үйлчилгээний төрлүүд дээр шинээр нэмэгдэн гарсан. Уламжлалт байршуулах үйлчилгээний арга замыг өөр болгож өөрчилсөн үүлэн байршуулах нь та ямар ч биет тоног төхөөрөмжгүйгээр серверийн орон зай, нөөцийг “түрээслэх” боломжтой бөгөөд энгийнээр хэлвэл олон төхөөрөмж серверүүд нэгдэн ажиллаж, нэгэн том нэгжийг бий болгохыг хэлнэ. Үүлэн байршуулах үйлчилгээ нь виртуал сервертэй бараг л ижил боловч нөөц нь нэг сервер дээр байрших бус хэд хэдэн өөр өөр бодит төхөөрөмж дээр тараан байршдагаараа онцлог юм.

Өөрөөр хэлвэл үүлэн технологи нь таны систем болон өгөгдлийг нэг сервер компьютерт биш хоорондоо нягт уялдаа холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон сервер дээр хуваарилан ажиллуулах, тараан байрлуулах, үр дүнд нь таны бизнесийг байнгын тогтвортой бөгөөд хамгийн үр өгөөжтэй байдлаар явуулах зорилго бүхий технологийн инновацлаг шийдлүүдийн нийлбэр юм.

 

Ингээд та бүхэндээ уламжлалт дундын серверийн байршуулах үйлчилгээ болон үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээний 10 ялгаатай байдлаар ангилан, харьцуулсан харьцуулалтыг хүргэж байна.

1. Байршуулах үйлчилгээний төрлүүд

Хэрвээ та байгууллагын танилцуулга веб сайт болон мэдээний сайт шиг өндөр хандалттай бус веб сайт ажиллуулах бол дундын серверийн үйлчилгээ танд тохирно. Гэвч та олон хүн ханддаг, томоохон хэмжээний мэдээлэл хадгалагддаг хэд хэдэн веб сайт эсвэл програм хангамж, платформууд ажиллуулахыг зорьж байгаа бол тооцоолох нөөцтэй үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээ хэрэгтэй болно.

2. Байршуулах үйлчилгээний хүрээ

Уламжлалт веб сайт байршуулах үйлчилгээ нь 3 үндсэн төрөлтэй байдаг. Дундын серверийн үйлчилгээ, виртуал серверийн үйлчилгээ (VPS) болон бодит сервер түрээсийн үйлчилгээ. Дундын серверийн үйлчилгээ нь нэг нөөц бололцоог олон веб сайт хуваан ашиглаж байдаг бол виртуал серверийн хэрэглэгч нь дангаар өөрийн үзүүлэлтийг ашиглана. Бодит серверийн түрээсийн үйлчилгээ нь хэрэглэгч серверийг бүхэлд нь  дангаар ашиглана. Харин үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээ нь нягт уялдаа холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон сервер дээр таны мэдээллийг хувиарлан тасалдалгүй ажилуулах нь бусад үйлчилгээнээс илүү онцлогтой.

3. Серверийн ашиглалт

Дундын серверийн үйлчилгээ нь үүлэн тооцооллын үйлчилгээг бодвол серверийн ашиглалт илүү дутмаг байдаг. Дундын серверийн үйлчилгээ нь хэрэглэгчид веб сайтын ачаалал хэт ихдэх, техникийн саатал тохиолдсон үед нэг товчлуураар тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байдаг. Үүлэн үйлчилгээ нь өөр байршуулах үйлчилгээ рүү шилжиж, техникээс шалтгаалсан сул зогсолтыг багасгах, веб сайт, програм хангамж, платформуудын хүртээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

4. Мэдээллийн хэмжээ ба багтаамж

Дундын серверийн хостинг ашиглах үед нөөц бололцоогоо олон веб сайтуудтай хуваалцах шаардлагатай байдаг. Багтаамж болон мэдээллийн хэмжээ хягзаарлагдмал байж үргэлж л хадгалах зайны дутагдалтай байдаг. Үүлэн үйлчилгээ хувьд хязгааргүй хадгалах зай, мэдээллийн хэмжээний хүрээг санал болгодог ба хүн бүрт хүрэлцэхүйц зай үргэлж байдаг.

5. Хүчин чадал

Үүлэн үйлчилгээний орчин нь бусад платформ, төхөөрөмжүүдтэй хоршин ажиллах чадвар илүү сайтай. Мөн тухайн байршуулах үйлчилгээний ачаалал нь нэмэгдвэл нэг үйлчилгээнээс нөгөө рүү нь шилжих боломжмтой байдгаараа онцлог давуу юм. Дундын серверийн үйлчилгээ нь ийм давуу талыг бий болгож чаддаггүй бөгөөд хэрвээ таны сервер ачааллавал та гар аргаар буюу серверийг заавал өөр серверлүү зөөн байршуулснаар таны үйлчилгээ хэвийн ажиллах болно.

6. Хурд

Онлайн орчинд хурд бол маш чухал хүчин зүйл юм. Иймд байршуулах үйлчилгээ бол үйлчилгээ авахдаа хамгийн их анхаарах ёстой зүйл бол хурдны үзүүлэлт билээ. Серверийн багтаамж болон серверийг олон веб сайтууд хуваан ашиглах нь мэдээж хэрэг үр ашигтай байдлыг багасаж, веб сайтын хурдыг удаашруулдаг. Үүлэн үйлчилгээний сүлжээнд бол ийм асуудал үүсэхгүй, үр ашигтай ажиллаж чаддаг юм.

7. Үнэ

Уламжлалт дундын серверийн үйлчилгээ нь үүлэн үйлчилгээг бодвол үнэ өртгийн хувьд хамаагүй хямд. Энэ нь тухайн үйлчилгээг нэг сервер дээр ашиглаж буй веб сайтууд нөөц бололцоогоо хоорондоо хуваалцсанаар зардлаа бууруулдагтай холбоотой. Үүлэн үйлчилгээ нь илүү уян хатан байж өөртөө тохируулан өөрчлөлт хийх боломжийг олгодог. Энэ нь мэдээж дундын серверийн үйлчилгээнээс илүү их өртөг дагуулна.

8. Аюулгүй байдал

Дундын серверийн үйлчилгээ нь өөр өөр веб сайтуудтай нэг бүхэл серверийг хувааж ашиглаж байгаа учир үйл ажиллагаанаас хамаарсан аюулгүй байдлыг хөндсөн тохиолдлууд гарч болох юм. Тухайлбал нэг сервер дээр байршиж буй веб сайт ачааллахад таны веб сайтад нөлөөлөх өндөр магадлалтайгаас гадна өндөр эрсдэлтэй юм.

Үүлэн үйлчилгээний хэрэглэгчид иймэрхүү зүйлд огтхон ч санаа зовох шаардлагагүй. Веб сайтын аюулгүй байдал SSL сертификаттай, firewall-аар таны веб сайтыг хамгаалж таны бүх файлыг шифрлэж нууцлалыг бататгана.

9. Үзүүлэлтүүд

Уламжлалт дундын серверийн үйлчилгээний хэрэглэгчид зөвхөн үндсэн хэрэгслүүдийг л ашиглах боломжтой. Мөн багтаамж болон мэдээллийн хэмжээгээ бусадтай хуваалцаж байгаа учир таны серверийн ашиглалт мэдэгдэхүйц багасах бөгөөд серверийн ажиллагаа болон ашиглалтыг бүрэн хяналтандаа байлгах боломжгүй байдаг.бол үүлэн үйлчилгээ нь танд илүү их функц, үйлдлүүдийг санал болгодог.

10. Хяналт

Дундын серверийн үйлчилгээний хэрэглэгчид нөөцийн зарцуулалт болон веб сайтын үйл ажиллагааны хувьд үүлэн үйлчилгээг бодвол илүү дутмаг. Нэг байршуулах үйлчилгээнд байршиж буй бусад веб сайт эзэмшигчид түүнийгээ хэрхэн ашиглахаас серверийн ажиллагаа, хүчин чадал хамаарах тул энэ тал дээр тийм ч уян хатан, чөлөөтэй биш байдаг. Харин үүлэн үйлчилгээнд та ямар нэг асуудал байна гэж үзвэл нэг байршуулах үйлчилгээнээс нөгөө руу бусдын тусламжгүйгээр, түргэн хурдан шуурхай шилжих боломжтой.

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай