Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлҮүлэн үйлчилгээ болон виртуал серверийн ялгаа

Үүлэн үйлчилгээ болон виртуал серверийн ялгаа

Зөвлөгөө

Веб байршуулах үйлчилгээ гэж юу вэ?

Энгийнээр хэлбэл веб байршуулах үйлчилгээ гэдэг нь таны веб сайтыг интернет орчинд байршуулах газрыг хэлнэ. Энэ нь интернет орчинд орших орон зай болоод харилцагчид тань нэвтрэн орох виртуал орчнийг бий болгодог.

Веб сайтыг бүтээж байгаа үед таны контент компьютер дээрээ л хадгалагдсан байгаа учир зөвхөн танд л харагдана. Харин веб байршуулах үйлчилгээний тусламжтайгаар веб сайтыг интернет орчинд онлайн хэлбэрт шилжүүлж, ганц товчлуурын тусламжтай дэлхий даяар хуваалцах болно. Веб байршуулах үйлчилгээ нь хэд хэдэн төрлүүдийг багтаадаг бөгөөд та бүхэндээ үүлэн технологид суурилсан үйлчилгээ болон бусад байршуулах үйлчилгээний ялгаа болон харьцуулалтыг хүргэж байна. Үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээ эсвэл виртуал серверийг сонгох уу гэдэг нь

таны хэрэгцээ болоод таны онлайн бизнес аль түвшинд яваагаас шалтгаална

Үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээ болон виртуал серверийн үйлчилгээний ялгаа нь юу вэ?

Виртуал сервер (VPS) нь бодит нэг серверийг виртуалаар олон жижиг серверүүдэд хуваагдсаныг хэлнэ. Хуваагдсан олон жижиг виртуал сервер бүр нь дор бүрнээ бодит (dedicated) сервер шиг ажилладаг нь түүний давуу тал юм. Виртуал сервер (VPS) -ийн үйлчилгээгээр та өөрийн гэсэн жижиг сервертэй байж, өөрийн нөөцийг хүссэнээрээ ашиглаж болно гэсэн үг юм. Бас нэг давуу тал нь VPS сервер дээр цуг байршиж буй бусад хэрэглэгчтэй ямар нэгэн байдлаар холбогдон, нөлөөлөх зүйл байхгүй учир асуудал үүсэхгүй.

Тэгвэл одоо үүлэн үйлчилгээ гэж юу болох талаар авч үзэе.

Үүлэн технологи дээр суурилсан байршуулах үйлчилгээ нь VPS сервертэй бараг л ижил боловч нөөц нь нэг сервер дээр байрших бус хэд хэдэн өөр өөр бодит төхөөрөмж дээр тараан байршдаг юм. Хэрэглэгч виртуал сервер үүсгэж, түүнийгээ хүссэн хэмжээгээрээ өргөтгөх боломж нь танд бий.

Өөрөөр хэлвэл үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээний хамгийн том давуу тал бол хэд хэдэн нөөцийг ашиглах боломжийг олгож буй явдал юм. Хэрэглэгчийн сайтруу ирэх хандалт нэмэгдэх тусам хүчин чадлаа нэмэгдүүлэх мөн серверийн ажиллагаа, үзүүлэлт болоод үнийн сонголтын хувьд виртуал серверийн үйлчилгээнээс илүү уян хатан боломжуудыг олгодог.

Эцэст нь таны сонголт таны бизнесийн шинж чанараас шалтгаалан хийгдэх хэрэгтэй.

Байршуулах үйлчилгээнүүдийн талаархи мэдээллийг эндээс хүлээн авна уу. 

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай