Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлҮүлэн технологи, үүлэн тооцоолол гэж юу вэ?

Үүлэн технологи, үүлэн тооцоолол гэж юу вэ?

Блог

Дата төв дээрх олон тооны серверийн бүлгүүдийг сүлжээнд холбож, мэдээллийн төвлөрсөн хадгалалт, компьютерын үйлчилгээ, нөөцөд онлайнаар нэвтрэх боломжийг олгодог интернэтэд суурилсан тооцооллыг Cloud computing буюу Үүлэн тооцоолол гэдэг.

Үүлэн тооцоолол нь дараах боломжуудыг заавал олгож байж бид үүнийг үүлэн тооцоолол гэж нэрлэх хэрэгтэй. Үүнд:

  • Хэрэглэгчид өөрийн хэрэгцээний дагуу нөөцийг хүссэнээрээ бүрдүүлж, нэмж хасах боломжтой байх
  • Ачааллаас хамааран нөөцийг автоматаар томруулж эсвэл багасгах боломжтой байх
  • Тохируулагдсан нөөц нь сүлжээгээр нэвтрэх боломжтой байх
  • Үүлэн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчдэд зарцуулсан нөөцийн төрөл, тоо хэмжээнээс нь хамаарч төлбөр авдаг, ашигласнаараа төлдөг загвартай байх (pay-as-you-go)

Үүлэн тооцооллын төрлүүд (cloud computing types)

Public cloud

Public cloud буюу нийтийн клауд нь өндөр хурдны сүлжээнд тулгуурлан ажилладаг ба өгөгдөл, мэдээллүүдийг олон дата төвд хуулбар байдлаар ажиллуулдаг нь уян хатан, найдвартай байдлыг нь харуулдаг. Private cloud-с ялгаатай байдал нь тус үйлчилгээг үзүүлэгч байгууллагын хамгаалагдсан дэд бүтцэд буюу Data төвүүд дээр байрлан ажилладаг.

Private cloud

Private cloud нь public cloud-тай адил олон давуу талыг өгдөг ба гол ялгаа нь private cloud үйлчилгээг авч буй тухайн нэг байгууллагын л хэрэгцээ шаардлагад нийцсэн, түүнд зориулж нөөцүүдийг удирддаг. Ихэвчлэн private cloud-тай газрууд нь public cloud-г бодвол зардал өндөр боловч дэд бүтцэд илүү их хяналт тавих, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг бууруулах гэх мэт давуу талуудтай. Private cloud-н дэд бүтэц нь тухайн байгууллагын дата төв, эсвэл тухайн байгууллагад ойр байрлах гуравдагч байгууллагын дата төвд байрладаг.

Hybrid cloud

Hybrid cloud нь public cloud болон private cloud, уламжлалт on-premises гурвын хослол юм. Hybrid cloud нь өмнө нь дурьдсан public, private cloud руу бүрэн шилжин ороход бэлэн биш байгаа байгууллагуудад хамгийн тохиромжтой дэд бүтцийг бий болгодог. Дийлэнх байгууллагууд зардлаа бууруулах, эрсдлийг багасгах, бизнесээ дижитал шилжилтэд шилжүүлэх үйл явцаа нэмэгдүүлэх зорилгоор hybrid cloud-г сүүлийн үед их сонгодог болсон.

Үүлэн тооцооллын загварууд (SaaS, PaaS, IaaS)

Үүлэнд суурилсан үйлчилгээний IaaS, PaaS, SaaS гэсэн гурван загвар байдаг. Эдгээр тус бүрийн үндсэн шинж чанаруудыг дурдвал:

Infrastracture as a Service (IaaS) нь хэрэглэгчдэд интернэт орчинд өргөн хүрээний сүлжээ (WAN) ашиглан сервер, хадгалалт, сүлжээ гэх мэт виртуалчлагдсан дэд бүтцийн нөөцийг захиалгаар авч, түрээслэн, хэрэглэх боломжийг олгодог үүлэн тооцооллын хэлбэр юм. Хэрэглэгч клауд дэд бүтэц, сүлжээ, storage-г удирдах эсвэл хянадаггүй бөгөөд дурын үйлдлийн систем, программ хангамжийг клауд сервер дээр байрлуулан ажиллуулж түүндээ хяналт тавих боломжтой.

Platform as a Service (PaaS) нь хэрэглэгчдэд өргөн хүрээтэй сүлжээ (WAN) эсвэл интернэтээр дамжуулан программ, үйлчилгээ хөгжүүлэх, байрлуулах боломжийг олгодог платформоор хангах үүлэн тооцооллын хэлбэр юм. Хэрэглэгч нь суурь платформын программ хангамж, middleware, клауд дэд бүтцийг хянах болон удирдах боломжгүй бөгөөд бэлэн автоматжуулсан платформ дээр өөрийн программ/системийг байршуулж түүнийгээ бүрэн хянах, удирдах боломжтой. Жишээлбэл, Apache Hadoop файлын систем, HBase-ийг суулгахад хэдэн сар шаардагдаж магадгүй харин хэрэглэгчид бэлэн платформыг 20 минутын дотор аван ашиглах боломжтой.

Software as a Service (SaaS) нь Клауд дэд бүтэц дээр ажиллаж буй бэлэн лицензтэй систем/программ бөгөөд хэрэглэгчид сар болон жилээр subscription хэлбэрээр төлбөр төлөн хэрэглэх боломжтой. Хэрэглэгчид программ хангамжийн архитектур, программ хангамжийн засвар үйлчилгээ, суурь дэд бүтцийг хянах, удирдах шаардлагагүй бөгөөд зөвхөн вэбсайтаар хандан клауд дэд бүтэцтэй бэлэн программыг хэрэглэнэ гэсэн үг. Жишээлбэл, таны SaaS аппликейшний Ази, Европ дахь хэрэглэгчдийн тоо огцом өсөж байгаа тохиолдолд эрэлтдээ тохируулан нөөц, хүчин чадлаа бүрэн нэмэх боломжтой.

Үүлэн тооцоололтой холбоотой зарим нэгэн статистик мэдээллүүдийг хүргэхэд:

  • Дэлхийн үүлэн тооцооллын зах зээл 2020 онд 257 тэрбум ам.доллар байсан бол 2025 он гэхэд 623 тэрбум доллар болж, жилийн нийлмэл өсөлтийн хурд (CAGR) 18.5 хувиар өсөх төлөвтэй байна. (Эх сурвалж: Forbes)
  • Нийтийн үүлэн үйлчилгээний зах зээл 2020 онд 227.8 тэрбум доллар байсан бол 2023 он гэхэд 331.2 тэрбум доллар болж, CAGR 8.5%-иар өсөх төлөвтэй байна. (Эх сурвалж: Gartner)
  • Software as a Service (SaaS) зах зээл 2020 онд 85.1 тэрбум доллар байсан бол 2023 он гэхэд 113.1 тэрбум доллар болж, CAGR 7.1%-иар өсөх төлөвтэй байна. (Эх сурвалж: Gartner)
  • Infrastracture as a Service (IaaS) зах зээл 2020 онд 34.6 тэрбум доллар байсан бол 2023 он гэхэд 52.4 тэрбум доллар болж өсөх төлөвтэй байгаа бөгөөд CAGR 9.3% байна. (Эх сурвалж: Gartner)

Хэрвээ та бизнесийнхээ үйл ажиллагааг сайжруулах сонирхолтой, клауд буюу үүлэн тооцооллыг өөрийн бизнестээ ашиглахаар бол монголдоо анхдагч үүлэн технологийн шийдлийг хүргэгч Cloud.mn-г ашиглаж үзэхийг санал болгож байна. Холбогдох утас: 7272-5080

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай