Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлЯпоны Үндэсний Технологийн Хүрээлэн Айтүүлс ХК-тай танилцлаа.

Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Айтүүлс ХК-тай танилцлаа.

Мэдээлэл

Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас зохион байгуулсан танилцах үйл ажилллагааний хүрээнд Япон улсын томоохон компаниудын зочид төлөөлөгчид “Айтүүлс” ХК-ий үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийн дунд мэдээллийн технологийн салбарын “Кёоикү Жоохоо Саабис” ХК , маркетинг сурталчилгааны чиглэлийн “Мэнбаазү” ХК, боловсролын салбарын “Мияаконожо” коллеж, үйлдвэрлэл хөрөнгө оруулалтын “Идэмицу коосан” групп зэрэг салбар, салбарын зочид төлөөлөгчид байсан бөгөөд хамтран ажиллах өргөн боломж байгаагаа илэрхийлж байлаа.

1962 онд анхны Коосэн сургууль байгуулагдаж байсан бол 1965 он гэхэд нийт 45 салбар сургуультай болтлоо өргөжиж, Коосэн дээд боловсрол эзэмшсэн инженерүүд Японы аж үйлдвэрлэл, техник технологийн салбарын хөгжлийг тэргүүлж эхэлсэн томоохон сургуулиудын нэг юм.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай