Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлЯагаад Microsoft office 365 гэж…..

Яагаад Microsoft office 365 гэж…..

Блог

Бизнесийн хувьд үр ашиг маш чухал. Бүтээмж өндөртэйгөөр хамтран ажиллаж, харилцах чадвартай байх нь аливаа байгууллагыг илүү үр дүнтэй, өндөр гүйцэтгэлтэй болгодог. Ажилчид хаанаас ч хялбархан ажлаа хийх боломжийг олгох нь байгууллагуудыг уян хатан болгож, салбартаа өрсөлдөх боломжийг олгодог.

Тэгвэл олон төрлийн Cloud шийдлүүдээс бизнесийн хэрэгцээг нэг дор шийдэж өгч чадсан хамгийн олон талт шийдэл бол Microsoft office 365 юм. Жижиг байгууллагаас эхлэн томоохон групп компаниудад хүртэл бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бүхий л зүйлсийг нэг дор цогцоор нь  шийдэж өгч чадсанаараа бусад шийдлүүдээс ялгардаг.

Microsoft Office 365 дээрх хэрэгслүүд нь бие биеэ нөхөж, хоорондоо уялдаатай ажилладаг тул аливаа бизнест заавал байх ёстой

Тэгвэл Microsoft 365 яагаад хэрэгцээтэй талаар хэдэн шалтгаан дурдвал:

  • Бүтээмж, хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ:

Microsoft 365 нь багийн гишүүдийн бүтээмж, хамтын ажиллагааг сайжруулах цогц шийдлийг санал болгодог. Word, Excel, PowerPoint, Teams зэрэг программуудаар баримт бичиг үүсгэх, засварлах, ижил цаг хугацаанд хамтран ажиллах боломжийг олгодог. Ингэснээр хаанаас ч багаар ажиллах боломжийг олгоно.

  • Үүлэн шийдэл дээр суурилсан:

OneDrive болон SharePoint Online-ийн тусламжтайгаар хэрэглэгчид интернэт холболттой хаанаас ч файл, баримт бичигтээ хандах боломжийг олгодог. Энэхүү боломж нь газар зүйн байршлыг үл хамааран хамтран ажиллах, зайнаас ажиллах боломжийг олгоно. . Ингэснээр файл зөөвөрлөх, дамжуулах, мэдээллийн аюулгүй байдал алдагдах зэрэг асуудлуудыг бүрэн шийдэж өгсөн. Мөн тухай бүрд Backup нөөцлөлт хийгддэг нь файл алдагдахгүй.

  • Харилцаа холбоо:

Microsoft Teams нь чат, видео хурал, дэлгэц хуваалцах зэрэг хамтран ажиллах харилцааны боломжуудыг санал болгодог. Энэ нь ажилтнууд хоорондоо холбоотой байх, виртуал уулзалт хийх, ялангуяа газар зүйн байршлаас хамаарсан ажлын орчинд үр дүнтэй хамтран ажиллахад тусалдаг.

  • Аюулгүй байдал ба дагаж мөрдөх:

Microsoft 365 нь мэдээллийн шифрлэлт, олон хүчин зүйлийн баталгаажуулалт (MFA), аюул заналыг илрүүлэх, мэдээллийн алдагдлаас урьдчилан сэргийлэх (DLP) зэрэг аюулгүй байдлын дэвшилтэт боломжуудыг хангадаг. Эдгээр функцүүд нь нууц мэдээллийг хамгаалах, салбарын дүрэм журмыг дагаж мөрдөхөд тусалдаг.

  • Автомат шинэчлэлтүүд:

Microsoft 365 нь шинэ боломжууд, аюулгүй байдлын сайжруулалт, алдаа засвар зэргийг багтаасан тогтмол шинэчлэлтүүдийг хийдэг. Энэ нь хэрэглэгчдэд хамгийн сүүлийн үеийн хэрэгсэл, сайжруулалтад ашиглах боломжийг олгодог.

  • Бизнесийн тасралтгүй байдал:

Microsoft 365-ийн үүлд суурилсан шинж чанар нь техник хангамжийн доголдол болон бусад тасалдал гарсан ч өгөгдлийг нөөцөлж, ашиглах боломжтой болгодог. Энэ нь бизнесийн тасралтгүй байдлыг сайжруулж, өгөгдөл алдагдах эрсдэлээс сэргийлдэг.

  • Борлуулалтын явц, гүйцэтгэл хянах

Sharepoint үйлчилгээг ашиглан дотоод процессоо автоматжуулан үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой мөн Power BI+ Sharepoint хослуулан хослуулан төлөвлөгөөт ажил, норм, борлуулалтын явцыг Real time dashboard хэлбэрээр болон олон төрлийн ангиллаар шууд харах боломжтой.

  • Санхүүгийн үзүүлэлтүүдээ нэгтгэн хянах боломж

Хэлтэс, алба тус бүрийн санхүүгийн үзүүлэлт, тайлангаа нэгтгэн боловсруулах, үр дүнг хуваалцах, шийдвэр гаргалт нэгдсэн байдлаар гаргах боломжийг олгоно.

  • Ажилтан бүрд Task үүсгэх, хянах боломжтой.

Аливаа үүрэг даалгаврыг цаас болон тушаал байдлаар бус хугацаа төлөвлөгөөг оруулан Task үүсгэх боломжтой. Үүссэн Task бүрд хяналт тавьж, үр дүнг хэмжих боломжтой.

Та ЭНД дарж Айтүүлс ХК-н санал болгож буй Microsoft office 365 үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцана уу.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай