Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлМХБ-ээс “Хувьцаат компани” болох зөвшөөрлөө авлаа.

МХБ-ээс “Хувьцаат компани” болох зөвшөөрлөө авлаа.

Хувьцаа

Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 173 тоот тогтоолоор компанийн хувьцааг нийтэд санал болгон “ Хувьцаат компани” болох эрхээ авлаа.

Монголын хөрөнгийн зах зээлд мэдээллийн технологийн чиглэлээр гарч буй хувьцаа гэдгээрээ онцлогтой. “Айтүүлс” ХК-ийн нийт хувьцааны 38.86%-ийг олон нийтэд санал болгож байгаа ба хувьцаа нэг бүр нь 43 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 34,452,124 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгүүлсэн ба нийт гаргасан хувьцааны 13,387,980 ширхгийг тус бүр 100 төгрөгийн үнээр нийтэд санал болгон арилжаалахаар боллоо.

Манай компани нь Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оноос эхлэн домэйн нэрийн бүртгэл, веб хост, сервер байршуулалт, виртуал серверийн түрээс, и-­мэйл сервисийн ашиглалт зэрэг интернэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйчилгээг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст үзүүлж тэдгээрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажилласаар ирсэн. Компани нь өнгөрсөн 6 жилийн хугацаанд чадварлаг боловсон хүчин, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэн салбарынхаа тэргүүлэх компани болж чадсан.

“Айтүүлс” ХК нь одоогоор 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж 4200 гаруй харилцагчтай болоод байна. Компанийн цаашдын өсөлт хөгжил, үйл ажиллагаагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг Улаанбаатар хотод ашиглалтанд оруулсан бөгөөд компанийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний серверүүд нь бусдаас хараат бус болж үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн түвшинг бууруулж чадсан туршлагатай бөгөөд дата төвийн болон бусад үйлчилгээ авч буй ААНБ-уудын болон хувь хүмүүсийн серверийн хэвийн ажиллагаа, сүлжээний холболт, аюулгүй байдлын ажиллагаанд зөвлөх үйлчилгээгээр хангаж, тэдгээрийн тасралтгүй хэвийн ажиллагааг 7/24/365 туршид хариуцан ажиллаж байна.

Дархан хотод байрших өөрийн эзэмшлийн газарт газарзүйн нөөц дата төвийн төслийг хэрэгжүүлэхээр TIER III стандартыг хангасан Модуляр дата төвийн үнийн саналыг танилцуулж байна.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай