Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлТехнологийн дэвшил, шинэ ололтод суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хэтийн төлөв ба шаардлагатай зохицуулалт сэдэвт хэлэлцүүлэгт “Айтүүлс” ХК оролцлоо.

Технологийн дэвшил, шинэ ололтод суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хэтийн төлөв ба шаардлагатай зохицуулалт сэдэвт хэлэлцүүлэгт “Айтүүлс” ХК оролцлоо.

Мэдээлэл

Монгол банкнаас 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулагдсан санхүүгийн салбарт гарч буй технологийн дэвшил, шинэ ололтод суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хэтийн төлөв ба шаардлагатай зохицуулалт сэдэвт хэлэлцүүлэгт “Айтүүлс” ХК оролцлоо. Түүнчлэн тус хэлэлцүүлэгт шаардлагатай эрх зүйн зохицуулалт, дэмжлэгийг тодорхойлохоор Монгол банк энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, арилжааны банкууд болон мэдээллийн технологийн салбарын төлөөллийг урьж оролцууллаа.

Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцсоноос Монгол банкыг төлөөлж Мөнгөний бодлогын газар, Судалгаа статистикийн газар, Төлбөр тооцооны газар, Мөнгөн тэмдэгтийн газар, Мэдээллийн технологийн газрын удирдлагууд оролцсон бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, банкны салбарыг төлөөлөн Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Веритэх ХХК оролцсон бол санал хүргүүлэх зорилгоор Монголын Банкны Холбоо, Анд Глобал, Моби Финанс, Лаб Финтек Монголиа, ККТТ компаниуд болон “Айтүүлс” ХК өөрсдийн илтгэлийг танилцууллаа. Илтгэлээр байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжүүлэлт, төлөвлөлт болон тулгарч буй хүндрэл бэрхшээл, голлон анхаарах шаардлагатай зүйлсийг зохицуулалтын дүрэм, журамд тусгах талаар саналаа илэрхийлсэн нь тус хэлэлцүүлгийн үр өгөөжийг улам нэмэгдүүлсэн юм.

“Айтүүлс” ХК тус хэлэлцүүлэгийн хүрээнд финтек хөгжүүлж буй байгууллагуудад дата интеграцчилал, мэдээлэлийн аюулгүй байдал, модуляр дата төв буюу датагаа нөөцлөх гэсэн үндсэн 3 сэдвийн хүрээнд илтгэл тавьж санал хүргүүлсэн үйл явдал боллоо.
Хэлэлцүүлэг нь төр хувийн хэвшлийн хоорондын харилцаа, төрийн бодлого зохицуулалт улам сайжирч иргэдийн авч буй үйлчилгээ түргэн шуурхай болоход ихээхэн үр дүн үзүүлэх арга хэмжээ болсон талаар Монгол банкнаас тодотгон хэллээ.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай