Анхдагч зах зээлд хөрөнгө оруулсан нийт хувьцаа эзэмшигчиддээ баяр хүргэж, талархал илэрхийлье!
Анхдагч зах зээлээс нийт 1074 хөрөнгө оруулагчдын 3.9 тэрбум төгрөгийг захиалга авсан амжилтыг Та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөрөнгө оруулагчиддаа хувьцааны нийлүүлэлтээ хийсэн. Өнөөдөр хоёрдогч зах зээлийн арилжаа амжилттай эхэлж нэгж хувьцааны үнэ 15%-ийн өсөлттэй байна.
Бид анхдагч зах зээлээс татан төвлөрүүлсэн 1.3 тэрбум төгрөгийг хүлээн авсан бөгөөд зориулалтын дагуу зарцуулах болно. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны тайлан, 2018 оны төлөвлөгөөг зэргийг удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурал дээр танилцуулах болно.
Таны хувьцаа эзэмшиж буй “Айтүүлс” ХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, ашиг орлогыг өсөн нэмэгдүүлэхийн төлөө бид хичээн ажиллана.
“Айтүүлс” ХК-ийн
Гүйцэтгэх захирал
И.Алтантулга