Дата төв, программ хангамж, мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэгч “Айтүүлс” ХК нь хэрэглэгчийн бүрэн бүтэн, нууцлалтай мэдээллийг хадгалах, хамгаалах хүртээмжтэй байдлыг хангахын тулд Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартын шаардлагагын бүрэн ханган 2023 оны 5 сарын 16-ны өдөр албан ёсоор сертификатаа гардан авсан билээ.
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор Олон улсын сургалт, баталгаажуулалтын Мон Майнинг Сертификейшин ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Айтүүлс ХК-д Магадлан Аудит хийсэн бөгөөд аливаа үл тохиролгүй, СAЙН гэсэн үнэлгээтэйгээр гэрчилгээгээ үргэлжлүүлэн эзэмших дүгнэлт гарлаа.