Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлМэдээллийн системд ганцхан битийн алдаа бүхэл бүтэн системийг сүйрүүлж чадна.

Мэдээллийн системд ганцхан битийн алдаа бүхэл бүтэн системийг сүйрүүлж чадна.

Блог

Бит гэж юу вэ ? 

  • Бит (bit) гэдэг нь компьютер болон мэдээллийн технологийн хамгийн жижиг мэдээллийн нэгж юм. 
  • Англиар bit гэдэг нь binary digit буюу хоёртын тоо гэсэн үгийн товчлол юм. 
  • Бит нь зөвхөн 0 эсвэл 1 гэсэн хоёр утгын аль нэгийг авч чаддаг. 
  • Эдгээр 0, 1-үүд нийлж байж илүү том өгөгдөл, мэдээллийг бүрдүүлнэ. Жишээлбэл текст, зураг, видео, программ хангамж гээд бүгд эцэстээ битээс бүрддэг. 

Тухайлбал: 

1 бит нь зөвхөн 0 эсвэл 1 утгыг илэрхийлнэ. 8 бит нийлж 1 байт болж, нэг үсгийн кодыг хадгална. Харин бидний үздэг өндөр чанартай зураг, видео бичлэг хэдэн сая, тэрбум битээс бүрдэнэ. Тиймээс “бит” гэдэг нь мэдээллийн системийн хамгийн жижиг боловч хамгийн чухал, үндэс суурь хэсэг гэж ойлгож болно. 

Хэрэв нэг жижиг бит алга болчихвол юу болох вэ? 

Төсөөлөөд үзээрэй: том сервер өрөөнд үл мэдэг алдаа гарч, ганцхан лог файл эсвэл ганцхан бит устах төдийд систем тэр чигтээ доголдож болно. Үүний улмаас: 

  • Системийн ажиллагаа зогсох, 
  • Вэбсайт удаашрах, 
  • Хэрэглэгчдийн бухимдал нэмэгдэх, 
  • Байгууллагын нэр хүндэд нөхөж баршгүй хохирол учирч болзошгүй. 

Энэ нь зүгээр нэг техникийн асуудал бус, харин байгууллагын мэдээллийн системийн “ой санамж”, “ухаан” доголдсонтой адил юм. 

 RAM, Cache, Лог файл — чухал үүрэгтэй хэсгүүд 

  • RAM (Random Access Memory)
    Энэ нь программ болон процессын түр хадгалалт хийдэг санах ой юм. RAM дүүрэх эсвэл гэмтэх үед системийн ажиллагаа удааширч, зарим үйлдэл гацах, бүр тасалдах эрсдэлтэй болдог. 
  • Cache
    Давтамж өндөртэй, байнга ашиглагддаг өгөгдлийг хурдан татаж, хэрэглэгчдэд илүү хурдан үйлчилгээг үзүүлэхэд тусалдаг. Харин кэш эвдэрвэл системийн хурд мэдэгдэхүйц удааширч, хэрэглэгчийн туршлага муудах сөрөг нөлөөтэй. 
  • Лог файл
    Системийн үйл явцыг бүртгэж, алдаа гарсан үед шалгах, аюулгүй байдлыг хянахад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг хадгалдаг. Хэрэв лог файл уствал болсон үйл явцыг тодорхойлох боломжгүй болж, халдлага, доголдлын эх сурвалжийг олоход хүндрэл учирдаг. 

Жижиг мэт санагдах эдгээр RAM, кэш, лог файл зэрэг хэсгүүдийн аль нэг нь гэмтэх, устах үед бүхэл бүтэн системийн ажиллагаанд ноцтой доголдол үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг. 

 Бодит жишээ 

Нэгэн байгууллагын системийн админ дискийн зай хэмнэх зорилгоор /var/log хавтсыг бүрэн цэвэрлэсэн байна. Харамсалтай нь яг тэр үед гаднаас халдлага болж, серверийн CPU 100% хүрч ачаалал үүсжээ. 

Шалгаж үзэх гэхэд лог файл байхгүй учир: 

Хэн халдсан ? Хэзээ болсон ? Ямар аргаар халдсан ? 

гэсэн чухал мэдээллийг тодруулах ямар ч боломжгүй болсон юм. Хэрэв лог файл хадгалагдаж байсан бол асуудлын эх үүсвэрийг олж, хамгаалалтыг сайжруулах боломжтой байх байлаа. 

Тэгвэл Айтүүлс ХК танд мэдээллийн системийн тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн дараах цогц үйлчилгээг санал болгож байна: 

Backup үйлчилгээ 

Лог файл, тохиргоо, кэш болон бусад чухал өгөгдлийг автоматаар хоёрдогч байршилд хадгална. 

Гэнэтийн эвдрэл, вирус халдвар, хүний алдааны улмаас үүсэх дата алдагдлаас хамгаална. 

Шаардлагатай үед хурдан сэргээх боломжтой. 

Server Monitoring үйлчилгээ 

RAM, CPU, дискийн ачааллыг real-time горимд хянаж, доголдол, ачаалал хэтрэхээс өмнө анхааруулга өгнө. 

Ингэснээр системийн доголдлыг урьдчилан илрүүлж, тайван, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. 

ДҮГНЭЛТ 

Ганцхан битийн өчүүхэн алдаа нь системийн тогтвортой ажиллагааг алдагдуулж, байгууллагын нэр хүнд, хэрэглэгчдийн итгэлийг эрсдэлд оруулах магадлалтай. 

Айтүүлс ХК-ийн Backup болон Monitoring үйлчилгээ нь ийм эрсдэлийг урьдчилан сэргийлж, мэдээллийн системээ аюулгүй, тогтвортой байлгахад тань туслах бөгөөд эхний сар Backup, Monitoring үйлчилгээг 100% үнэгүй авах боломжтой болсон талаар дуулгахад таатай байна.  

Та өнөөдөр хамгаалалтын арга хэмжээгээ авснаар маргаашийн эрсдэлээс өөрийгөө болон байгууллагаа хамгаалах боломжтой. 

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай