Веб байршуулах үйлчилгээ нь веб сайтуудыг байршуулахад зориулж, тусгайлан бэлтгэсэн систем бөгөөд нэг серверийн тодорхой үзүүлэлт бүхий талбарыг хэрэглэгчид түрээслүүлэх үйлчилгээ юм.
Виртуал сервер (VPS) гэдэг нь физик буюу бодит серверийг виртуалчлалын технологийг ашиглан, бие даасан хүчин чадалтай бүрэн хандалтын эрхтэй, бие биенээс нь хамааралгүй ажиллахаар тохируулагдсан зохиомол байдлаар үүсгэсэн сервер юм.
Үүлэн технологи нь таны систем болон өгөгдлийг нэг сервер компьютерт биш хоорондоо нягт уялдаа холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон сервер дээр хуваарилан ажиллуулах, тараан байрлуулах, үр дүнд нь таны бизнесийг байнгын тогтвортой бөгөөд хамгийн үр өгөөжтэй байдлаар явуулах зорилго бүхий технологийн инновацлаг шийдлүүдийн нийлбэр юм.
Сервер байршуулах үйлчилгээ нь дата төвийн үндсэн үйлчилгээнии нэг бөгөөд хэрэглэгчийн бодит сервер төхөөрөмжийг олон улсын стандартад нийцсэн байр талбай, орчин, сүлжээ, цахилгаан тэжээл, тэдгээрийн нөөц холболт, тасралтгүй ажиллагаагаар хангах үйлчилгээ юм.
Физик сервер /dedicated/ түрээслэх үйлчилгээ нь цахилгаан тэжээлийн болон интернет сүлжээний тасалдалгүй найдвартай эх үүсвэрт холбогдсон, техникийн үзүүлэлт стандартуудыг 100% хангасан орчинд байрлах, серверийн зориулалт бүхий тоног төхөөрөмж юм.
Хост дамжуулан борлуулах үйлчилгээ нь хэрэглэгч вэб байршуулах үйлчилгээг цааш нь эцсийн хэрэглэгчдэд түрээслүүлэх, ашиглуулах боломжтой үйлчилгээ юм.
Домэйн нэр нь интернэт сүлжээн дэх тухайн серверийн тоон хаяг (IP хаяг)-ийг жирийн хэрэглэгч нарт ойлгомжтой уншиж тогтооход хялбар болгосон интернэт хаяг юм.
Монгол улс дах домэйн бүртгэлийн хамгийн хямд бөгөөд дэлхийн жишигт нийцсэн үнийг бид танд санал болгож байна.
Бизнес и-мэйл нь таны домэйн нэрээр төгссөн, албаны хэрэгцээнд ашиглах зориулттай и-мэйл хаягийг хэлнэ.
И-мэйл маркетинг нь цахим шуудангийн тусламжтайгаар бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл болон сурталчилгааг нэгэн зэрэг олон тооны хэрэглэгчдэд хүргэхэд тань туслах үйлчилгээ юм.
SSL сертификат нь вэб сервер болон хэрэглэгчийн хооронд дамжигдаж буй мэдээллийг тусгай алгоритмийн аргаар кодчилж мэдээллийг дундаас алдахгүй байх зорилготой аюулгүй байдлын технологи юм.
Веб аппликейшн файрвол (WAF) гэдэг нь вебд суурилсан аппликейшн бөгөөд вэб серверүүдийг гадны халдлагаас хамгаална.
Кибер аюулгүй байдлын тухай хууль тогтоомж холбогдох журам стандартад нийцсэн эсэхэд дүгнэлт гаргах зөвлөмж өгөх хараат бус хөндлөнгийн мэргэжлийн үйл ажиллагаа
Байгууллагын сүлжээний дэд бүтэц аппликейшн болон сервер системүүд дээр үүссэн эмзэг байдлыг тодорхойлох үйлчилгээ
Байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын анхан шатны ойлголтоос мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо бий болгох хэрэгжүүлэх хадгалах тасралтгүй сайжруулахад туслах үндсэн ойлголтыг өгөх үйлчилгээ
Байгууллагад ISO27001:2022 – Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын дагуу зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх үйлчилгээ
Мониторинг нь таны сервер, веб, домэйн, SSL-ийг 24/7 хянаж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажилгаагаа тогтвортой явуулах боломжийг олгох мэргэжлийн системийн админы үйлчилгээ юм.
Нөөцлөлт буюу Backup хийх үйлчилгээ нь тоног төхөөрөмжийн эвдрэл, аливаа эрсдэлийн үед дата мэдээллийг хадгалах, эргэн сэргээх зорилгоор дата мэдээллийн санг хоёрдогч серверт хуулбарлах үйлчилгээ юм.
Мэргэжлийн сертификат бүхий, олон жилийн туршлагатай Системийн админууд таны систем дээр гарсан асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэж, тохиргоо хийх, зөвлөх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлнэ.
Кибер аюул заналхийлэл нь бүх төрлийн бизнест ихээхэн хор уршиг учруулдаг бөгөөд эдгээр аюулыг ялгаж ойлгох нь байгууллагыг уг эрсдэлээс хамгаалахад зайлшгүй шаардлагатай.