Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлИ-мэйл маркетингийн 5 гол зарчим

И-мэйл маркетингийн 5 гол зарчим

Блог

И-мэйл маркетингийг зарим хүмүүс  хуучирсан гэж үздэг ч бодит байдал дээр өнөө цагийн хамгийн өндөр өгөөжтэй (ROI) маркетингийн суваг хэвээр байна. Гэхдээ уншигчид өдөр бүр олон арван и-мэйл хүлээж авдаг болсон тул таны и-мэйл анхаарал татаж, үр дүн өгөхөд илүү нарийн төлөвлөлт шаарддаг болсон. Тэгвэл хэрхэн оновчтой и-мэйл маркетинг хийх вэ?

Доорх таван зарчимд анхаарал хандуулснаар та зөвхөн и-мэйл илгээхгүй, харин хариу үйлдэл дагуулсан бодит харилцаа үүсгэх боломжтой болно.

  1. Зөв хүнд хүргэх нь хамгийн чухал

Хэрэглэгч өөрөө сонирхож, бүртгүүлсэн бол танд хариу өгөх магадлал өндөр. Бүртгүүлээгүй, сонирхоогүй, холбоогүй хүнд и-мэйл илгээх нь зохимжгүй ба таны и-мэйл спам хавтсанд орж, байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг.

Санамж болгож хэлэхэд:

  • И-мэйл жагсаалт худалдан авах нь спамд тооцогдох эрсдэлтэй
  • Хуучин, баталгаагүй контакт руу илгээсэн и-мэйл үр дүн багатай, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх боломжтой.
  • Хүлээн авагчийн зөвшөөрөлтэй, зорилтот и-мэйл илгээх нь илүү үр дүнтэй байдаг.
  • Хүлээн авагч хүсвэл бүртгэлээс гарах боломжтой unsubscribe холбоосыг и-мэйл бүрд оруулаарай.

  1. Жагсаалтуудыг бүлэглэх

Ижил агуулгатай и-мэйлийг бүх хүнд илгээх нь үр дүн багатай арга юм. Харин хэрэглэгчдийг хэрэглээ, хандлага, сонирхлоор нь ангилж, тохирсон агуулга бэлдсэнээр таны илгээсэн и-мэйл илүү үр дүнд хүрнэ.

Жишээ сегментүүд:

  • Тогтмол хэрэглэгчид
  • Шинэ хэрэглэгчид
  • Түр хугацаанд үйлчилгээ авахаа больсон хэрэглэгчид

📊 Судалгаагаар:

  • Сегмент хийсэн и-мэйлүүдийн open rate 39%-иар нэмэгддэг
  • Unsubscribe rate 28%-иар буурдаг
  • Борлуулалт дунджаар 24%-иар өсдөг

Тиймээс хэрэглэгчдийг сегментчилж, тэдэнд тохирсон агуулгатай и-мэйл илгээх нь борлуулалтаа өсгөх, хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх, харилцааг хадгалах чухал үйлдэл юм.

  1. И-мэйлийг байгууллагын төлөөлөх ажилтан илгээх

“info@yourcompany” гэх мэт ерөнхий хаягтай и-мэйлүүдийг хүмүүс ихэвчлэн анзааралгүй орхих нь элбэг. Харин “bat@yourcompany” гэх мэт тодорхой хүний нэртэй хаяг илүү итгэл төрүүлж, унших магадлалыг нэмэгдүүлдэг.

Зөвлөмж:

  • И-мэйлээ байгууллагын нэрийн өмнөөс бус, тодорхой хүний нэрээр илгээх нь илүү үр дүнтэй байдаг.
    • Хүлээн авагчийн төрөл, сегментэд тохируулан илгээгчээ сонгох нь зүйтэй. Жишээлбэл, борлуулалтын сегментэд VP of Sales, олон нийттэй харилцах сегментэд PR директорын нэрийг ашиглаж болно.

  1. Subject Line — Таны эхний боломж

Subject line буюу гарчиг нь уншигч тухайн и-мэйлийг нээх үү, үгүй юу гэдгийг шийдэх анхны хүчин зүйл. Энэ хэсэгт сонирхол татахуйц, тодорхой байдлыг хослуулж өгөх хэрэгтэй.

Жишээ нь:

  • “Таны вэбсайтыг сайжруулах 3 зөвлөмж”
  • “2025 оны маркетингийн трендүүд”

Зөвлөгөө:

  • 50 тэмдэгтээс урт байвал хэт нуршуу болох магадлалтай
  • Товч бөгөөд тодорхой
  1. Агуулга — Богино, ойлгомжтой, урам өгсөн байх

Хэт урт, нуршсан и-мэйлүүдийг хүмүүс уншилгүй алгасдаг. Харин уншигчтай харилцаж буй мэт бичиж, үндсэн санаагаа эхэнд нь тодруулбал үр дүн илүү сайжирна.

Зөвлөмжүүд:

  • Эхний өгүүлбэрт гол санаагаа хэлэх
  • Чухал санааг Bold ашиглан  онцлох
  • Bullet-ээр хураангуй байдлаар илэрхийлэх
  • Дараагийн алхмыг тодорхой зааж өгөх: Click here, Reply, Register гэх мэт

Жишээ:

  • Сошиал маркетингийн вэбинар
  • Facebook engagement-ээ 2 дахин өсгөх аргууд
  • LinkedIn ашиглан B2B борлуулалтаа нэмэгдүүлэх
  • Reels контент хийх хялбар аргачлал

👉 Бүртгүүлэх товчийг оруулахаа мартуузай

И-мэйл маркетингийн үр дүн нь таны төлөвлөлт, уялдаа холбоо, хэрэглэгчийн туршлага дээр үндэслэгддэг. Эдгээр 5 зарчмыг хэрэгжүүлснээр:

✅ Хүлээн авагчид тань итгэнэ
✅ Идэвхтэй уншигчидтай болно
✅ Борлуулалтын шугамд бодит үр дүн бий болно

И-мэйл маркетинг бол зөвхөн мэдээлэл түгээх хэрэгсэл биш — харилцаа үүсгэх, итгэл бий болгох стратегийн гол суваг юм.
Хэрвээ та зөв хэрэглэгчид рүү, зөв мессежийг, зөв цагт илгээж чадвал и-мэйл маркетинг танай бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх хамгийн үр ашигтай хэрэгсэл болж чадна.

Айтүүлс ХК нь танд  Maildy – Автоматжуулсан И-мэйл маркетингийн үйлчилгээг санал болгож байна.

Maildy нь таны байгууллагад зориулж олон хэрэглэгчдэд нэгэн зэрэг и-мэйл илгээх, хүлээн авалтыг хянах, зорилтот хэрэглэгчийн жагсаалт үүсгэх боломжийг олгодог мэргэжлийн үйлчилгээ бөгөөд дараах давуу талуудтай.

  • Уян хатан нөхцөл: Өөрийн хэрэглээнд тааруулан хүссэн багцаа үүсгэн ашиглах боломжтой
  • Хувийн тохиргоо: Зорилтот хэрэглэгчдийн жагсаалт үүсгэх боломж.
  • Түргэн шуурхай:  Богино хугацаанд олон хэрэглэгчдэд нэгэн зэрэг хүргэх боломж.
  • Бодит тайлан: Илгээсэн и-мэйлүүдийн үр дүнг дэлгэрэнгүй хянах боломжтой.
  • Тусламжийн үйлчилгээ: Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой техникийн тусламжийн үйлчилгээг жилийн 365 хоногт өдөр бүр 24 цагаар утсаар болон чатаар тусламж үзүүлдэг.
Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай