Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлДата төвийн эрчим хүчний хэрэглээний онцлог /II хэсэг/

Дата төвийн эрчим хүчний хэрэглээний онцлог /II хэсэг/

Блог

Дата төвийн эрчим хүчний үр ашгийг тооцох нь:

Дата төвүүд 24 цагийн турш тасралтгүй ажилладаг онцлогтой байгууламж учир цахилгаан хэрэглээ маш өндөр байна. Мөн IT төхөөрөмжүүдийн чадлын коэффициент үргэлж 0.9 их, хэрэглээ өндөр учир ачааллын харьцуулалтаар цахилгаан үр ашгийг тооцдог онцлогтой. Энэ үзүүлэлтийн PUE /Power Usage Effectiveness/ буюу эрчим хүч хэрэглээний үр ашгийн коэффициент гэж нэрлэнэ. PUE = (Нийт ачаалал) / (IT ачаалал) Мөн түүнчлэн DCiE /Data Center infrastructure Efficiency/ гэх үзүүлэлтээр хэмжих үзүүлэлт байдаг ба DCiE нь дата төвийн эрчим хүчний хэдэн хувиа IT ачаалалд зарцуулж буйг харуулах үзүүлэлт юм. DCiE = ( (IT ачаалал) / (Нийт ачаалал) ) * 100% Олон улсад дата төвүүдийн дундаж PUE үзүүлэлтүүд бууж дунджаар 1.58 орчим байгааг Uptime institute судалгаагаар гаргажээ. Дата төвийн үр ашгийн үзүүлэлтийн хүснэгт:

                                                      

Дата төвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд IT ачааллаа тасралтгүй байлгаж, IT ачаалалд шаардагдах хөргөлтийн механик ачааллыг зохимжит түвшинд алдагдал бага байлгахад анхаарч загварчлах нь чухал.

Дата төвийн эрчим хүчний ногоон технологи:

Дата төвийн эрчим хүчний ногоон технологид ус төрөгчийн үүсгүүрийн /Fuel Cell/ илүүтэй нийцдэг.

Ус төрөгчийн үүсгүүрийн шийдэл нь дизель генератор, UPS үл тасрах систем, батарей, төрөл бүрийн чадлын багтаамжуудыг нөхөх давуу талтай. Ус төрөгчийн үүсгүүр нь АҮК бага шийдэл хэдий ч хаягдал нь ус эсвэл усны уур учир хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй, сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн ус төрөгчийн түлш ашигласан тохиолдолд бүрэн цэвэр эрчим хүчинд тооцогдоно, ус төрөгчийн түлшний нөөцөөс хамааран ур хугацаанд бие даан ажиллах, загварчлалын хувьд энгийн хялбар аргаар шийдэгдэх гэсэн олон давуу.

Зураг 4. Ус төрөгчийн үүсгүүрийн зураглал.    Зураг 5. Ус төрөгчийн үүсгүүрийн зарчим

Fuel Cell буюу ус төрөгчийн үүсгүүр нь сүүлийн үед хөгжүүлж буй ногоон технологи учир ус төрөгчийн түлшний нийлүүлэлт бүрэн шийдэгдээгүй, тэсэрч дэлбэрэх эрсдэл маш өндөр, хэрэглээнд бүрэн нэвтрээгүй технологи учир одоогоор тохиромжтой шийдэлд тооцогддоггүй бөгөөд энгийн хэрэглэгчид ашиглах боломж бүрдээгүй ба хэтэрхий үнэтэй өртөг, зардалтай. Одоогоор зөвхөн онцгой байгууллагууд л /Microsoft, Ebay, Amazon data centers/ ус төрөгчийн түлшний шийдлийг нэвтрүүлсэн байна.

Дата төвийн цахилгаан тэжээлийн ирээдүй:

Uptime институтын гаргасан судалгааны дагуу ойролцоогоор судалгаанд оролцсон дата төвүүдийн 47% нь цахилгаан тасралтад өртдөг бөгөөд нийт хохирол 100,000 USD – c 1 сая USD хооронд үүссэн байна. Мөн төлөвлөгдөөгүй тасралтууд одоог хүртэл өндөр аюулд тооцогддог.

Харин Голланд улсад 70 МВА чадал бүхий дата төвд зөвшөөрөл өгөгдөөгүй байгаа бол Amazon, Meta, Microsoft, Google компаниуд цөмийн эрчим хүчний судалгаанд хөрөнгө оруулж эхэлжээ.

AI аппликешнууд, шинээр бүтээгдэж буй системүүд өндөр үзүүлэлттэй процессор, CPU шаардаж эхэлсэн нь энгийн CPU, процессоруудаас 10 дахин их цахилгаан хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор технологийн тэргүүлэгч компаниуд шинэ шийдлийн эрэл хайгуул эхлүүлжээ.

Бидний мэдээлэл, харилцаа холбооны технологийн ирээдүйд цахилгаан эрчим хүчийг илүү чанартай, цэвэр, савлагаагүй, СО2 ялгаруулалтгүй, тогтвортой, өндөр чадалтай байх нөхцөлийг шаардах ажээ.

Айтүүлс ХК- ийн дата төвийн онцлог:

Айтүүлс дата төв нь дэд бүтцээ TIER II зэрэглэлд нийцүүлэн 2N төлөвлөлтөөр байгуулсан ба тухайн төлөвлөлтөөр тус бүр нийт чадлыг хангах 2 төхөөрөмж, 2 UPS, 2 дизель генератор, түлшний нөөц, нийт IT ачааллаа даах батарейн байгууламжтай, зориулалтын хийн гал унтраагуурын автомат систем, 24 цагийн системийн болон дэд бүтцийн хяналттай.

Эдгээр дэд бүтцийн төлөвлөлтдөө суурилан бид өөрсдийн “Дижитал орчны үнэ цэнийг хүчирхэгжүүлэх найдвартай суурь нь байна” хэмээх эрхэм зорилгыг биелүүлэхээр ажиллаж байна.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай