Мэдээлэл технологийн үндэсний парк болон “Ай Си Ти Групп” ХХК хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуран Блокчэйн технологи, Аутсорсинг хөгжүүлэх -хүний нөөц, гадаад зах зээлийг тэлэх, өндөр технологийн сургалт, судалгаа, хөгжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулах төслийг албан ёсоор эхлүүллээ.
“Ай Си Ти групп”-ын охин компани болох Айтүүлс” ХК нь нийгмийн хариуцлагийнхаа хүрээнд Мэдээлэл Технологийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан, олон талт ажлууд дээр хамтран ажиллах болно.