Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлАЙТҮҮЛС ХК ISO/IEC 27001:2013 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

АЙТҮҮЛС ХК ISO/IEC 27001:2013 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Мэдээлэл
Дата төв, программ хангамж, мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэгч “Айтүүлс” ХК нь хэрэглэгчийн бүрэн бүтэн, нууцлалтай мэдээллийг хадгалах, хамгаалах хүртээмжтэй байдлыг хангахын тулд Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартыг 2022 оны 08 дугаар сараас эхлэн үе шаттай нэвтрүүлэх төлөвлөгөө гарган ажилласан билээ.
2023 оны 03 дугаар сарын 29, 30-ны өдөр Олон улсын BSCIC Certifications Pvt.Ltd-с “Айтүүлс” ХК-ийн үйл ажиллагаанд аудит хийж, тохирлын үнэлгээ, хяналт шинжилгээгээр ISO/IEC 27001:2013 стандартын шаардлагыг бүрэн хангасан тул ийнхүү 2023 оны 5 сарын 16-ны өдөр албан ёсоор сертификатаа гардан авлаа.
ISO27001:2013 стандартыг амжилттай нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэн, дэмжиж ажилласан Менежментийн багийн зөвлөх Г. Баярмаа, Ц. Батгэрэл нартаа гүнээ талархал илэрхийлье.
Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай