Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй интернэт хэрэглэгчийн тоо, 5G сүлжээний нэвтрүүлэлт, IoT (Internet of Things) , аюулгүй байдал, IPv4-ийн нөөцийн хомсдол зэргээс хамаараад Интернэтийн протокол хувилбар 6 буюу IPv6-г нэвтрүүлэх чухал шаардлага үүсээд байгаа билээ.
2018 онд Дэлхий даяар IPv6 хаягийн хэрэглээ 18% байсан бол энэ үзүүлэлт 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 35% болон өссөн байгаа нь дэлхий нийтээрээ хурдацтайгаар IPv6 хаяг руу шилжиж байгааг харуулж байна. Дэлхий даяар 5 бүсчлэлд хуваан IP хаягийг олгодог ба дэлхийд Америк тивийн бүс нутаг IPv6-н нэвтрүүлэлтийн хувиар хамгийн өндөр байгаа бол Африк тивийн бүс нутаг хамгийн бага хувьтай байгаа юм. Монгол улсын хамаардаг бүс буюу Ази Номхон Далайн бүс нутаг IPv6 нэвтрүүлэлтийн хувиараа 2-т буюу Америк тивийн бүс нутгийн дараагаар орж байна. Та бүхэн дараах хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу.
Хүснэгт 1. Дэлхий даяар болон бүс нутгуудын IPv6-г нэвтрүүлсэн байдал
APNIC (Ази Номхон Далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв)-с гаргаснаар 2022 оны төгсгөлд манай улсын IPv6 нэвтрүүлэлт 5%-д хүрэхгүй үзүүлэлттэй байсан бол 2023 оны 4 дүгээр сарын байдлаар уг үзүүлэлт 15% орчим болж өссөн байна.
Зураг 1. 2022 оны 12 сарын 30-ны байдлаар Монгол улс дахь IPv6 нэвтрүүлэлтийн хувь
Зураг 2. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны байдлаар Монгол улс дахь IPv6 нэвтрүүлэлтийн хувь
Айтүүлс ХК нь дэлхий даяар өрнөж буй уг шилжилттэй хөл нийлүүлэн IPv6 нэвтрүүлэлтийг амжилттай хийлээ. Мөн бид 2023 онд нийт бүтээгдэхүүн үйлчилгээний 60%-д IPV6-г нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.