Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй интернэт хэрэглэгчийн тоо, 5G сүлжээний нэвтрүүлэлт, IoT , аюулгүй байдал зэргээс хамаараад Интернэтийн протокол хувилбар 6 буюу IPv6-г нэвтрүүлэх чухал шаардлага үүсээд байгаа билээ. 2018 онд Дэлхий даяар IPv6 хаягийн хэрэглээ 18% байсан бол энэ үзүүлэлт нь 2022 онд 32% болон өссөн байгаа нь дэлхий нийтээрээ хурдацтайгаар IPv6 хаяг руу шилжиж байгааг харуулж байна.
Монгол улсын хувьд одоогоор IPv4 хаягийг өргөнөөр хэрэглэдэг ба IPv6 хаягийн хэрэглээ 0.1 хувьд ч хүрэхээргүй үзүүлэлттэй байгаа юм. Айтүүлс ХК нь Asia Pacific Network Information Centre (APNIC) буюу Ази Номхон Далайн бүсийн сүлжээ мэдээллийн төвийн нөөцийн үйлчилгээний менежер ноён Guangliang Pan-г хүлээн авч технологийн хурдацтай хөгжил тэр дундаа IPv6 хаяг руу шилжилт хийх явцын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Айтүүлс ХК IPv6 хаягийн шилжилтийг хийхэд Ази Номхон Далайн бүсийн сүлжээ мэдээллийн төвөөс /APNIC/ бүх талаараа дэмжин ажиллахаа илэрхийллээ.