Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлАйтүүлс ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгууллаа.

Айтүүлс ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгууллаа.

Мэдээлэл
,
Хувьцаа

“Айтүүлс” ХК-ийн 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Континентал зочид буудал”-д амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 51.92% нь оролцсоноор Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйл 69.1 дэх хэсэгт заасны дагуу хурлын ирц бүрдэн, дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

  • Компанийн 2024 оны бизнесийн үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал Ч. Мөнхжаргал танилцууллаа.
  • Технологи хариуцсан захирал О. Далайхүү “AI & Cloud datacenter-ийн шилжилт” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, Айтүүлс ХК-ийн дата төвийн сайжруулалт, бүтээн байгуулалт хэтийн төлөвлөгөөг танилцууллаа.
  • Компанийн 2024 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг Сэрэлт дөл Аудит ХХК-ийн захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.
  • Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлалаа.
  • ТУЗ-өөс нэгж хувьцаанд 3.5 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэж, 202₮ оны цэвэр ашгийн 65 хувийг буюу 120,582,434 төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа мөнгөн хэлбэрээр 2024 оны 04 дугаар сарын 30-ний өдөр “ҮЦТХТ” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа дахин мэдэгдлээ.
  • Компанийн ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг ТУЗ-ийн дарга Г. Хатанболд танилцууллаа.
  • Компанийн ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, нийт Хувьцаа эзэмшигчдийн нээлттэй саналаар сонголоо.
  • Компанийн ТУЗ-ийн 2025 оны үйл ажиллагааны төсвийг батлалаа.

Манай компанийн зүгээс ирээдүйн хөгжлийн стратегийн хүрээнд хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах, улмаар хөрөнгө оруулагчдын урт хугацааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Бид зах зээлийн эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлыг сайтар судалж, хувьцаа эзэмшигчдийнхээ урт хугацааны эрх ашгийг дээдэлсэн шийдвэрүүдийг тууштай хэрэгжүүлсээр байх болно.

Бидэнтэй хамтран ажиллаж, итгэл хүлээлгэж буй та бүхэндээ талархал илэрхийлье.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай