Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэл“Айтүүлс” ХК Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү шилжүүллээ.

“Айтүүлс” ХК Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү шилжүүллээ.

Мэдээлэл
,
Хувьцаа

“Айтүүлс” ХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн №24/004 тоот тогтоолын дагуу бүх хувьцаа эзэмшигчдийн татвар суутгасны дараах ногдол ашгийг нэгдсэн дүнгээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК руу 2024 оны 5-р сарын 28-ны өдөр шилжүүллээ.

Айтүүлс ХК  2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 43 /дөчин гурав/ хувь буюу 103,356,372 төгрөгийг, нэгж хувьцаанд 3 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилж байгаа юм. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь хувьцаа эзэмшигч бүрээр ногдол ашгийн мөнгийг үнэт цаасны компаниар дамжуулан нээсэн үнэт цаасны нэрийн данс руу 2024 оны 5-р сарын 31-ний өдөр мөнгийг байршуулах юм.

Эрхэм хувьцаа эзэмшигчид та бүхэн үнэт цаасны компанитайгаа холбогдон үнэт цаасны нэрийн данснаас арилжааны банкны өөрийн нэр дээрх данс руу шилжүүлэн авах хүсэлт гарган ногдол ашгаа авах боломжтой юм.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай