Мэдээллийн технологийн салбарын хөгжлийн хурдасгуур болсон эрхэм хувьцаа эзэмшигч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. 2018 оны өнгөрсөн хагас жилд Төлөөлөн удирдах зөвлөл болон баг хамт олныхоо хичээл зүтгэл, харилцагчдынхаа итгэл, хамтын ажиллагааны үр дүнд салбартаа тэргүүлэгчийн байр сууриа болон өмнөх ололт амжилтуудаа давуулан бататгаж ажилласан. Чанарт суурилсан үйлчилгээг гол болгож, компанийн засаглалын тогтолцоог тасралтгүй сайжруулан ажилласны үр дүнд Айтүүлс ХК-ийн борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 66.1% өсч, ашгийн маржин 3 дахин нэмэгдсэн төдийгүй харилцагчдийн тоо 13.1% өссөн байна. Мөн компанийн хувьцаа нийт 8.3 сая ширхэг арилжаалагдсан үзүүлэлттэй гарлаа.
Мэдээллийн аюулгүй байдал түүнийг бүрэн хангаж ажиллахын тулд техник, технологийн болон хүний нөөцийг чадамжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа дэлхийн энд зэрэгцүүлэхийн тулд зогсолтгүй хөгжиж цөөнгүй тооны төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2018 онд дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрэхийн тулд ирэх хагас жилд бид илүү ёс суртахуунтай, хичээл зүтгэлтэй бүтээлч ажиллаж мэдээллийн аюулгүй байдал түүний үнэ цэнийг улам нэмэгдүүлэн ажиллахаа энэ завшааныг ашиглан нийт хөрөнгө оруулагчиддаа болон дотоод, гадаадын харилцагчиддаа илэрхийлж байна. Та бүхэнд эрүүл энх, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
“Айтүүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.ТАМИР
Хагас жилийн тайлан