Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

Хувьцаа

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Айтүүлс” ХК-ийн (цаашид “Компани” гэх)-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид “Ээлжит хурал” гэх) нь 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Реженси ресиденс, 2 давхарт 203 тоот танхимд зохион байгуулагдах тул Хувьцаа эзэмшигч та бүхэн хүрэлцэн ирж хуралдаа оролцоно уу.

Ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2022 оны Бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
  2. Компанийн 2022 оны Санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  4. Компанийн ногдол ашиг хуваарилахгүй талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийг танилцуулах;
  5. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, сонгох;
  6. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төсвийг батлах.

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр (“Бүртгэлийн өдөр”) байна.

Саналын хуудсаар саналаа өгөх хувьцаа эзэмшигчдийн Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минут байна.

Ээлжит хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00- 17:00 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Реженси ресиденс, 203 тоот

Имэйл: secretary@itools.mn

Утас: 75755585, 99059722

Хурлын материал татах

Айтүүлс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал 2023 оны 4 сарын 15
 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай