“Айтүүлс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-49 Мэдээллийн технологийн үндэсний паркын хурлын танхимд болох тул Хувьцаа эзэмшигчид та бүхнийг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр нь: 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байна.
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
- Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн
- Тайлангийн талаар ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах
- Компанийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
- Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах
Хувьцаа эзэмшигчид хурлын материал, гарах шийдвэрийн төслүүд болон холбогдох баримт бичигтэй 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд өөрийн үйлчилгээ авч буй үнэт цаасны компаниар болон УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчны гудамж 32, Матрикс төв, 2-р давхар, 204 тоотод /Занабазарын музейн урд, Төрийн банктай байр, банкны хажуугийн хаалгаар орно/ мөн “Айтүүлс” ХК-ийн оффиссд буюу Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоотод ирж танилцах боломжтой.
Утас: 7575-5585
И-мэйл: info@itools.mn