Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэл“Айтүүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал солигдлоо.

“Айтүүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал солигдлоо.

Мэдээлэл

Мэдээллийн технологийн салбартаа Анхдагч үнэт цаас гаргагч “Айтүүлс” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс Баярсайханы Тамир сонгогдож, томилогдон ажиллахаар боллоо.

Тэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх төсөл /одоогийн Ebarimt/, “Эмпасофт” ХХК зэрэг мэдээллийн технологийн мега төсөл хөтөлбөрүүд болон компаниудад тус тус амжилттай ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Монголдоо МТ-ийн салбараас анхдагч болж үнэт цаас гаргасан амжилтаа бататган эх орондоо анхны TIER III стандартын сертификат бүхий Модуляр Дата төвийг энэ оны II улиралд багтаан ашиглалтад оруулах, Монгол хүний онцлог, оюуны чадамжийг дэлхийд үнэлүүлэхийн зэрэгцээ салбарын жишиг компани болно гэдэгт тэрээр бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн Мэдээллийн технологийн хөгжлийг дэмждэг, бидэнд итгэн хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчид, эрхэм харилцагчид, баг хамт олныхоо өмнө өндөр хариуцлагатайгаар, ёс суртахууныг зарчимлан баримтлаж ажиллах болно хэмээжээ.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай