Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлҮнэ тариф болон багцын өөрчлөлтийн тухай

Үнэ тариф болон багцын өөрчлөлтийн тухай

Мэдээлэл

Эрхэм хэрэглэгчдийн анхааралд,

Айтүүлс ХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнэд гадаад валютын ханш, лицензийн төлбөр, харилцагч байгууллагын үнийн өөрчлөлт гэх мэт олон хүчин зүйлс ихээхэн нөлөөлдөг.
Сүүлийн жилүүдэд гадаад валютын ханшийн өсөлт, нийгэм, эдийн засгийн байдал, техник технологийн хурдацтай хөгжил, харилцагч байгууллагын үнийн нэмэгдэл зэрэг хүчин зүйлсээс хамааралтай Айтүүлс ХК-ийн нийт үйлчилгээний үнэ болон үйлчилгээний багц шинэчлэгдэж байгааг албан ёсоор хэрэглэгч та бүхэнд мэдэгдэж байна.
Бид үйлчилгээний шинэчилсэн үнэ тариф болон шинэчилсэн багцын өөрчлөлтийг 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж эхлэх бөгөөд одоо үйлчилгээгээ идэвхтэй ашиглаж байгаа хэрэглэгчдийн үнэ тариф 2023 оны 1 дүгээр сарын 1-10-ны өдөр хүртэл шат дараатай өөрчлөгдөх болно.

Үйлчилгээний шинэчлэгдсэн үнэ тарифын мэдээлэл таны бүртгэлтэй и-мэйл хаяг дээр үйлчилгээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө нэхэмжлэхийн дагуу автоматаар хүргэгдэх болно.

Биднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч та бүхэнд баярлалаа.

Хүндэтгэсэн АЙТҮҮЛС ХК

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай