Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлХэрхэн өөрт тохирсон веб хостын үйлчилгээг сонгох вэ?

Хэрхэн өөрт тохирсон веб хостын үйлчилгээг сонгох вэ?

Блог

Хэрэглэгчдэд вебсайттай болоход ямар төрлийн хостинг дээр вебсайтаа байршуулах вэ гэсэн том асуудал тулгардаг. Тэгвэл энэ удаагийн блогоороо бид уг асуудлыг шийдэхэд дэм болохоор хостын үйлчилгээнүүдийн ялгааг хуваалцах гэж байна.

Shared server буюу вэбсайт байршуулах үйлчилгээ

Ямар төрлийн веб байршуулбал тохиромжтой байдаг вэ? Ихэвчлэн байгууллагын танилцуулга сайт болон хандалт багатай жижиг хэмжээний веб сайт shared server дээр байршин ажилладаг. Энгийнээр бол физик сервер дээр виртуалчлалын технологи ашиглан сервер системийг тодорхой тогтсон үзүүлэлт бүхий талбарыг хэрэглэгчид түрээслүүлэх үйлчилгээ юм. Тийм учраас хэд хэдэн хэрэглэгч нэг серверийн хүчин чадлыг хувааж ашигладаг.

VPS – Virtual private server

Та ямар үзүүлэлтэй vps сонгох вэ? Жишээ нь windows үйлдлийн систем дээр hardware minimum requirements нь: Ram 512MB Cpu 1core дээш Hard нь хамгийн багадаа 32GB сул зайтай байх шаардлагатай байдаг. Windows үйлдлийн систем нь лицензтэй тул та өөрийн серверийн лицензийг тогтмол сунгах хэрэгтэй.

Тухайн сервер дээр ямар үйлдлийн систем болон удирдлагын panel суулгахаасаа хамааран серверийн хүчин чадал болон үзүүлэлттэй харьцуулан үйлчилгээг сонгоно. Энэхүү үйлчилгээ дээр E-commerce буюу худалдааны вебсайт , онлайн форум мэдээний сайт зэргийг байршуулахад тохиромжтой .

Shared серверийн адил нэг сервер дээр хэд хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусад нь сервер мэт зохион байгуулдаг тухайн серверийн үзүүлэлт хүчин чадлаасаа хамааран сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана. Виртуал серверүүд ашиглалт, үзүүлэлт технологийн хувьд хүчин чадал өндөр учир дундаж үзүүлэлт бүхий физик /бодит/ серверийн түвшинд ажиллаж чаддаг. Shared хостоос давуу тал нь хүссэн үйлдлийн систем болон удирдлагын panel суулгах өөрийн серверийг ssh root эрхээр удирдах ба серверийн үзүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой.

Dedicated server /Physical server

Физик сервер нь үйлдлийн систем, программ хангамж суулгах болон хэд хэдэн виртуал сервер зохион байгуулах тохируулах гээд та өөрийн хүссэнээрээ ашиглах боломжийг олгодгоороо маш том давуу талтай. Жишээ нь томоохон хэмжээний платформ ,банкны систем , кино сайт , live stream , санхүүгийн программ гэх мэт.

Сүлжээний хувьд Монгол дотроо хурдны хязгааргүй. МИХХ нь дотоодын интернэт урсгалыг солилцуулах зорилгоор Монголын интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хооронд холбосон дэд бүтэц бүхий сүлжээний холболт юм. Гадаад урсгалын хувьд 2MB байдаг хэрвээ танд нэмэлт илүү урсгал хэрэгтэй бол нэмэгдүүлэх боломжтой.

Мөн түүнчлэн dedicated server дээр аюулгүй байдал хамгийн чухал учраас Web Application Firewall болон SSL сертификатын үйлчилгээ авах нь учирч болох эрсдэлээс сэргийлнэ.

Эцэст нь… Та вебсайтдаа домэйн нэр сонгохоос эхлүүлээд аль ч төрлийн веб хост болон хамгаалалтын үйлчилгээнүүдийг Айтүүлс ХК-с сонгон ашиглах боломжтой. Танд амжилт хүсье.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай