Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлТУЗ-ийн гишүүн сонгон шалгаруулах зар

ТУЗ-ийн гишүүн сонгон шалгаруулах зар

Хувьцаа
Untitled-113

Монгол улсын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг,  79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, 81.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

  1. Тавигдах шаардлага:
    • Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи, эдийн засаг, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй байх;
    • Сүүлийн 3 жилийн хугацаанд “Айтүүлс” ХК-д эрх бүхий албан тушаал хашаагүй байх, үүсгэн байгуулагч нартай хамтран ажиллаагүй байх, мөн өрсөлдөгч компанид ажилладаггүй байх;
    • Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, болон ихээхэн хувьцаа эзэмшигчид/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой биш, тэдэнтэй садан төрлийн холбоогүй байх;
    • Төрийн үйлчилгээний албан тушаалаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
    • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
  2. Бүрдүүлэх материал:
    • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
    • Анкет /веб сайтаас татаж авах/- энд дарж анкет татна уу
    • Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл/
    • Боловсролын диплом, сургалт семинарын олгосон сертификатын хуулбар
    • Иргэний үнэмлэхийн хуулбар
    • Компанийн засаглалын сургалтын гэрчилгээний хуулбар
    • Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай гараар бичсэн баталгаа

 

  1. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

o   Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, Реженси ресиденс, 203 тоот /99059722 дугаараар холбогдох/

o   Мөн secretary@itools.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Материал хүлээн авах хугацаа:

2022.03.11-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай