Өнөөгийн дижитал эрин зуунд санхүү нягтлан бодогчид санхүүгийн баримт бичгүүдийг зөвхөн өөрийн компьютер дээрээ хадгалан түүндээ ихээхэн найдах нь түгээмэл байдаг. Баримт бичгийг компьютерт хадгалах нь үр ашигтай, тохиромжтой шийдэл мэт санагдаж болох ч өгөгдлийн аюулгүй байдал, хүртээмжтэй байдал, урт хугацааны бүрэн бүтэн байдалд ихээхэн эрсдэл учруулдаг. Нягтлан бодогчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ санхүүгийн мэдээллийг хамгаалах нь хамгийн чухал бөгөөд зөвхөн компьютерт хадгалах нь учир дутагдалтай тул баримт бичиг хадгалах стратегиа төрөлжүүлэх талаар бодож үзэх хэрэгтэй.
Таны компьютер эвдэрч асахгүй болох эсвэл хулгайд алдаж ч болох тул техник хангамжийн асуудал, программ хангамжийн доголдол, гэнэтийн осол аль нь ч бай зөвхөн компьютер дээр хадгалагдсан санхүүгийн чухал мэдээлэл бүртгэлийг хэдэн сар, бүр жилээр алдахад хүргэж болзошгүй бодит эрсдэл үүсэж буй юм.
Компьютер дээрээ санхүүгийн баримт бичгүүдийг хадгалах нь тэдгээрт алсаас хандах эсвэл багийн бусад гишүүдтэйгээ хамтран ажиллах боломжийг хязгаарладаг. Нягтлан бодох бүртгэлийн олон фирмүүдэд багийн гишүүд санхүүгийн мэдээлэлд бодит цаг хугацаанд хандах, шинэчлэх, хянах шаардлагатай байдаг. Хэрэв баримт бичгүүдийг зөвхөн нэг машин дээр хадгалдаг бол багийн гишүүд тэдэнтэй ажиллахын тулд ямар нэгэн байдлаар заавал хамт бэлэн байх ёстой болох бөгөөд ингэснээр үр ашиггүй байдал, саатал, төвөгтэй байдал үүсгэдэг.
Санхүү, нягтлан бодогчид мэдээлэл хадгалах журам, стандарт зэргийг дагаж мөрдөх шаардлагатай ба санхүүгийн баримт бичгийг тодорхой хэдэн жилийн турш хадгалахыг хуулиар шаарддаг бөгөөд дагаж мөрдөөгүй тохиолдолд торгууль болон хуулийн дагуу арга хэмжээ авагддаг.
Гал түймэр, үер, кибер халдлага гэх зэрэг гэнэтийн гамшиг учирсан тохиолдолд компьютер болон физик хатуу диск устахад хүрдэг. Ийм тохиолдолд үүлэн нөөцлөлтгүйгээр санхүүгийн чухал өгөгдлийг сэргээх боломжгүй болж үйлчлүүлэгч болон таны бизнест ноцтой нөлөөлж эрсдэл учрах болно.
Бизнес тань өсөхийн хэрээр хадгалах шаардлагатай санхүү нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн хэмжээ нэмэгддэг. Үүнийг зөвхөн компьютер дээрээ хадгалах нь багтаамж хурдан дуусах эсвэл техник хангамжийг шинэчлэх шаардлагатай болно гэсэн үг. Энэ нь гэнэтийн зардал, захиргааны асуудалд хүргэж болзошгүй юм.
Тэгвэл та cloud болон виртуал сервер гэх зэрэг зайнаас хандаж хадгалах болон физик нөөцлөх аргуудыг (зөөврийн хатуу диск гэх мэт) хослуулан ашигласнаар компьютер эвдэрсэн тохиолдолд таны өгөгдөл сэргээгдэх боломжтой, хялбар аюулгүй хандах боломжтой хэвээр байх болно гэдгийг ойлгож, орчин үеийн хадгалалтын шийдлүүдийг хэрэгжүүлээрэй.