Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэл“НЭСТ” ахлах сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

“НЭСТ” ахлах сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Мэдээлэл

“Айтүүлс” ХК нь Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Nest” ахлах сургуультай хамтран ажиллах урт хуацааны “Стратегийн түншлэл”-ийн гэрээ байгууллаа. 

 

Мэдээллийн технологийн салбар асар хурдацтай хөгжиж буй энэ үед бүхий л зүйлс маш хурдан хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэн сайжирсаар л байна. Үүний хамгийн том, тод жишээ нь яахын аргагүй технологийн хөгжил билээ. Өнөөдөр буюу 21-р зуун бол хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолуурын эрин үе.  Бидний эргэн тойрон дахь бүхий л зүйл энэ салбартай холбогдож байгаа нь цаашдын томоохон хүний нөөцийн хангамж түүний эрэлт их байгааг бидэнд илтгэж байна. 

 

Дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг Хамтдаа бүтээлцэх нь Монгол хүн бүрийн хүсэл зорилго. 

 

Урт хуацааны “Стратегийн түншлэл”-ийн гэрээний хүрээнд мэдээлэл технологийн боловсролыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ба “Айтүүлс” ХК нь суралцагчдад зориулан шаардлагатай технологи, програм хангамж, үйлчилгээгээр ханган ажиллахаас гадна тус чиглэлээр суралцах сонирхолтой, авьяаслаг өсвөр үеийнхнийг нээн илрүүлэх зорилгоор олимпиад зохион байгуулах, тэтгэлэг олгох, суралцагчдыг дадлагажуулах, шилдэг төгсөгчдийг ажлын байраар ханган, хамтран ажиллах юм.

Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд Монгол оюун ухааныг гадаад зах зээлд экспортлон гаргаж буй нь Монгол Улсын Мэдээллийн Тенхологийн салбарт үнэтэй хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагаагаа илүү их өргөжүүлэн тэлэх боломжийг олгож буй явдал юм. 

 

Монголын боловсролын салбарт дутагдаж буй энэ орон зайг нөхөхүйц сургалтын хөтөлбөрийг боловсруулан хамтран ажиллаж буй “Nest” ахлах сургуулийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье. 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай