6. Урьдчилан суулгасан апп-ууд
Веб хостууд нь зарим төрлийн өргөн хэрэглээний функцуудыг аппликейшн хэлбэрээр санал болгодог. Үүнд:
cPanel – нь серверийн үйл явцыг хянах боломжийг олгодог программ юм. Хостинг бүр cPanel-г агуулдаг боловч интерфейс нь хостинг үйлчилгээ үзүүлэгчээс хамааран ашиглахад хэцүү эсвэл хялбар байдаг.
One click installer – нь WordPress, Drupal, Joomla зэрэг контент удирдлагын аппликейшнуудыг нэг товшилтоор суулгах боломжийг танд олгох маш хэрэгтэй шийдэл юм. Уг шийдэл нь таны цаг, мөнгийг хэмнэж ажлыг хялбарчилна.
FTP – буюу файл дамжуулах протокол нь сервер дээрх файлуудыг аюулгүйгээр удирдах боломжийг олгодог.
7. Домэйн нэр
Домэйн нэрийг интернэт дэх таны дижитал хаяг гэж ойлгож болно. Домэйн нэр нь IP хаяг ашиглахгүйгээр интернэт орчинд байгууллагуудыг хайж олох, тодорхойлох зорилготой.
Хэрэглэгчид өмнө нь домэйн худалдаж аваад (бизнесийн и-мэйлд зориулан, домэйн нэрээ хадгалах зэрэг зорилгоор) дараа нь өөр хостингийн үйлчилгээ үзүүлэгчээс веб хостын үйлчилгээг авах тохиолдолд их байдаг. Тиймээс домэйн нэрийг бүртгэсэн компани нь таны домэйн нэрийг өөр бүртгэгч рүү шилжүүлэх сонголттой байх ёстой.
Та энд дарж хайлт хийн өөрийн хүссэн домэйн нэрийг бүртгүүлэн авах боломжтой.
8. Хялбар веб сайт бүтээгч
Өнөө цагт веб сайт хийх нь тийм ч хэцүү байхаа больжээ. Ихэнх веб хостингийн компаниуд хялбар веб сайт бүтээх функцийг веб хостдоо байршуулан хэрэглэгчдэд санал болгох болсон.
Айтүүлс ХК нь хэрэглэгчдэдээ урьдчилан бэлтгэсэн 60+ веб сайтын загвар /template/ бүхий Webdy үйлчилгээг санал болгож байна. Уг үйлчилгээг ашиглан та өөрийн компанийн танилцуулга веб сайтыг хийх боломжтой. Хэрэглэхэд хялбар байдал, хүссэн хэсэг болон өнгө дизайныг өөрчлөх боломж, веб сайтын загварын өргөн сонголт, Responsive буюу бүх төхөөрөмжийг дэмжих, таны санхүү болон цагийг хэмнэх зэрэг олон олон давуу талтай.
Та Webdy үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцах болон захиалахыг хүсвэл энд дарна уу.
9. Тусламж буюу хэрэглэгчийн үйлчилгээ
Вэбсайтаа хөгжүүлж, удирдах явцад танд шийдэж чадахгүй асуудлууд тулгарах магадлалтай байдаг. Ийм тохиолдолд техникийн дэмжлэг үзүүлэх маш сайн баг зайлшгүй шаардлагатай.
Сайн веб хостинг үйлчилгээ үзүүлэгчид олон сувгаар дамжуулан 24/7 хэрэглэгчийн дэмжлэг үзүүлдэг, тухайлбал:
- Мэдлэгийн сан
- Форумууд
- Онлайн чат
- И-мэйл
- Дуудлага
Айтүүлс ХК-ийн 10 гаруй жилийн туршлагатай инженер техникийн багийн хамт олон хэрэглэгчдэдээ жилийн 365 хоног 24/7 тасралтгүй техникийн дэмжлэгийг дээр дурдсан бүх сувгаар үзүүлж байна.
10. Нөөцлөлт буюу BackUp
Хэдий веб сайтын аюулгүй байдал маш сайн байсан ч ямар нэг байдлаар веб сайт зогсох цаашлаад устах асуудал үүсэх магадлал үргэлж байдаг. Иймд эрсдэлийг бууруулахын тулд веб сайтаа зайлшгүй нөөцлөх шаардлага үүснэ.
Сайн веб хостингийн компани нь танд хамгийн бага дата алдагдал болон хамгийн бага цагийн завсарлагатайгаар веб хостоо сэргээх автоматаар давтамжтай хийгддэг нөөцлөлтийг санал болгодог.
Эцэст нь…
Та веб хостын сонголтоо хийхээсээ өмнө цаг гарган өөрийн хэрэгцээг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр та өөрт тохирсон хостингийн үйлчилгээг төвөггүй олох, санхүүгийн зардал болон цагаа хэмнэх давуу талтай.
Айтүүлс ХК нь дээрх бүх үзүүлэлтийг хангасан WordPress хостын үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байна. Уг үйлчилгээг ашигласнаар та Хурдан, Хялбар-р веб сайтаа удирдах боломжтой болох бөгөөд тусгай зориулалтын Web Cache ашиглаж байгаа тул веб сайтын унших хурдыг хурдасгахаас гадна CDN технологи идэвхжүүлэх боломжтой нь дэлхийн хаанаас ч хурдан хандах боломжийг олгож байна. Мөн энэхүү үйлчилгээ нь үнэ төлбөргүй SSL сертификат, хэмжээгүй урсгал, хостын и-мэйл, зэрэг олон давуу талыг багтаасан.
Та WordPress хостын үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Танд амжилт хүсье.