Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлВебсайтыг энгийнээр…

Вебсайтыг энгийнээр…

Блог

Вебсайтын бүтэц: Вебсайт нь үндсэндээ бэлдсэн контентыг хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Контент гэдэг нь вебсайтын гол амин сүнс юм. Энэ нь гарчиг, мэдээ мэдээлэл, анхаарал татахуйц зургууд, сэтгэл сэргээх бичлэгүүд эсвэл хариу үйлдэл үзүүлэх аппликейшнуудын цогц бөгөөд вебсайтад зочлох хүмүүсийг татах ба сайхан сэтгэгдэл үлдээж ахин зочлуулах гол зорилгыг агуулсан байдаг.

1. Домэйн нэр: Яг л бүх хүмүүсийн гэр хаягтай адил бүх вебсайт нь өөрсдийн гэсэн хаягтай ба IP хаяг гэж нэрлэнэ. Энэ IP хаягийг хүнд уншигдахад хялбар болгох зорилгоор домэйн нэрийг гаргаж ирсэн. Интернэт хөтөч дээрээ тухайн нэрийг бичиж вебсайт руу ханддаг байна. Жишээ: www.itools.mn Та өөрт тохирсон домэйн нэрийг худалдан авахыг хүсвэл ЭНД даран хайлт хийх боломжтой.

2. Веб хост: Вебсайт нь хост буюу сервер дээр байршиж ажиллана. Хост дээр вебсайтын файл байрших ба интернэтээр дамжин хэрэглэгчид таны вебсайтруу хандах буюу үзэх боломжийг олгодог. Хостын үйлчилгээг үзүүлэх газар нь гадаад интернэттэй холбогдсон дата төв эсвэл ISP газрууд байх ба та itools.mn-р нэвтрэн бүх төрлийн хостын үйлчилгээнээс өөрт тохирсон хостыг сонгон вебсайтаа байршуулах боломжтой.

3. Frontend: Frontend нь хэрэглэгчдэд харагдах дизайн болон товч, цэс, зураг, форм гэх мэт элементүүдийг хэлдэг. Вебсайтын Frontend-д ихэнхдээ ашиглагддаг технологи нь HTML, CSS, JavaScript.

4. Backend: Вебсайтын ард ажилладаг функц буюу үйлдлийг Backend гэж нэрлэнэ. Энэ нь сервер хэсгийн скрифт болон өгөгдлийн баазтай харилцах үйл явц эргээд хэрэглэгч талд мэдээлэл дамжуулах зэргийг зохицуулдаг. Мөн контентыг хөдөлгөх, харагдуулах хэрэглэгчид хариу үйлдэл гаргахад ашиглагдана.

Та хэрэв код бичих туршлага байхгүй бол таны өмнөөс вебсайт код бичих технологи байдаг ба веб угсрах технологи юм. Үүнд WordPress, Joomla, Webdy эсвэл SiteJet зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг газар байдаг. Та өөрийн вебсайтын зураг, текст, лого зэрэг өөр олон төрлийн бичлэг дууг сонгон кодын мэдлэг шаардахгүйгээр вебсайттай болох юм.

Танд өөрийн вебсайтын төрлөөс шалтгаалан тохирох хост эсвэл серверийг сонгох дараах зөвлөгөөг өгч байна.

Танилцуулгын вебсайт: Ихэнх вебсайтууд нь хэрэглэгчдэд өөрсдийн үйлчилгээ, бүтээгдэхүүн, мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор вебсайттай болох шаардлага тулгардаг. Энэ төрлийн вебсайтад дундын хост эсвэл хамгийн бага үзүүлэлттэй сервер байхад болдог.

Мэдээний вебсайт: Мэдээ мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхэд өгөгдлийн баазад хадгалагдсан мэдээллийг их ачаалалдаг учир хандалтаас шалтгаалан үзүүлэлт сайн сервер хэрэг болдог. Энэ тохиолдолд та Виртуал сервер эсвэл Cloud сервер сонгоход тохиромжтой.

E-commerce буюу худалдааны вебсайт: Онлайн дэлгүүр нь хэрэглэгчдийн мэдээлэл болон бусад банкны мэдээллийг агуулдаг учир маш нууцлалтай байх хэрэгтэй. Мөн хандалтаас шалтгаалан үзүүлэлт сайн сервер хэрэг болдог. Иймээс өндөр үзүүлэлт бүхий Виртуал сервер, Cloud сервер болон Физик серверүүдээс сонгон ашиглахыг зөвлөж байна.

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай