Манай үйлчилгээг ашиглаж буй харилцагч байгууллагуудын бодит туршлага, сэтгэгдэл
Сервер байршуулах
“Манай компани өөрсдийн үндсэн үйл ажиллагаандаа анхаараад бусад сервер байршуулах болон технологитой холбоотой асуудлаа мэргэжлийн, ур чадвартай хамт олонд даатгасан нь бидний ажлыг их хөнгөвчилж байгаа. Айтүүлс компанийн хамт олондоо баярлалаа.”
Б. Хангал
Ерөнхий нягтлан бодогч
Систем аюулгүй байдал
“Систем өөрөө 3-5 секунд уналаа гэхэд түүний цаана хэрэглэгч болон манай байгууллагууд хохирч үлддэг. Ийм эрсдэлээс хамгаалж системийн хэвийн ажиллагаа болон аюулгүй байдал дээр Айтүүлс компанитай хамтран ажиллахдаа таатай байдаг”
Б. Цогтсайхан
Бизнес хөгжлийн менежер
Мэдээллийн сайт
“Мэдээллийн сайтын хувьд олон тооны хандалтууд, улс төрийн мэдээ мэдээллээс шалтгаалан гаднын халдлага гэх мэт асуудлуудад Айтүүлс компани үргэлж найдвартай байж ирсэн.”
Б. Батболд
Ерөнхий захирал
Финансын систем
“Бидний ажлыг хөнгөвчлөн суурь дэд бүтцэдээ анхаарал хандуулахгүйгээр зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээндээ анхаарал хандуулах боломжийг олгож буй Айтүүлс компанидаа баярлалаа.”
Ж. Отгонсайхан
Технологи хариуцсан захирал
Веб хөгжүүлэлт
“Маш олон салбаруудын бэлэн Template-уудаас өөрийн хүсэж буй дизайнаа сонгоод Фейсбүүк хөгжүүлдэгтэй адил маш хялбараар цаг, зардлаа хэмнээд өөрсдийн гэсэн веб сайттай болох боломжийг олгосон.”
Б. Тэлмэн
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер
Webdy үйлчилгээ
“Webdy үйлчилгээг ашигласнаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд таниулах боломжийг олгосон. Ингэснээр дотоодын томоохон үйлдвэрүүд веб сайтаар дамжуулан бидэн рүү хандах нөхцөлийг бий болгосонд маш их баяртай байна.”
Э. Жавхланбаяр
Захирал үүсгэн байгуулагч
WordPress хостинг
“Бидэнд маш хурдан, чанартай веб хостинг үйлчилгээг шаардлагатай болсон. Иймээс Айтүүлс ХК-н WordPress хостинг үйлчилгээг сонгон ашиглаж байна.”
Д. Ариунбилэг
Маркетингийн менежер
Эмнэлгийн систем
“Үйл ажиллагаагаа өдөр бүр сайжруулж ажилладагт сэтгэл хангалуун байдаг. Хамтарч ажилладаг, бидэнд байнга зөвлөгөө дэмжлэг, техникийн тусламж үзүүлдэг Айтүүлс компанидаа баярлалаа.”
Э. Энхтүвшин
IT дэмжлэг
“Манай компанид IT-н мэргэжилтэн байдаггүй учраас шаардлагатай тохиолдолд бид Айтүүлс компанитайгаа холбогдон үйлчилгээ болон бусад шаардлагатай бүх мэдээллийг цаг тухайд нь авдаг. Айтүүлс компанитай хамтран ажиллахад үргэлж таатай байдаг.”
Б. Дүгэрсүрэн
Гүйцэтгэх захирал
ERP сервер
“ERP программ ашиглаад явахад сервер хэрэгтэй болсон. Тухайн серверийг бид нар Айтүүлс компаниас аваад ажилласан. Мөн манайх өөрийн гэсэн IT байхгүй учраас Айтүүлс ХК-ийн Системийн админ үйлчилгээгээр системтэй холбоотой ямар нэг доголдол, асуудал байвал хүсэлтээ өгөөд асуудлыг дор бүр нь шийдвэрлүүлж чаддаг.”
У. Ганбаяр
Захирал
Мониторинг систем
“Мониторинг үйлчилгээ нь систем дээр ямар нэгэн тасалдал, доголдол гарсан тохиолдолд шуурхайгаар бидэнд мэдэгдэл хүргүүлж зөвлөгөө өгч ажилладаг. Систем дээр хөгжүүлэгчдийн болон системийн доголдлоос болоод backup сэргээх шаардлага зайлшгүй гардаг. Энэ тохиолдолд backup үйлчилгээгээр хүссэн цагтаа хүссэн хугацаагаар сэргээн системийн дахин хэвийн ажиллуулж чаддаг”
А. Батжаргал
Ахлах хөгжүүлэгч